Голомт банк 2026 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна.
Голомт банкны 2026 оны 2-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 4.9 их наяд төгрөг буюу 32.9%-иар өсөж 19.9 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт зээлийн багц 728 тэрбум төгрөг буюу 9.0%-иар өсөж, 8.9 их наяд төгрөгт хүргэв. Үүний 55%-ийг байгууллагын зээл, 45%-ийг иргэдийн зээл эзэлж байна.
- Чанаргүй зээлийн харьцаа 2.7%-иас буурч, 2.5%-д хүрч сайжрав.
- Харилцагчийн эх үүсвэр 2.2 их наяд төгрөг буюу 25.3%-иар өсөж 11 их наяд төгрөгт хүрэв.
- Хөрөнгө оруулалтын багц 75.5%-иар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 21.1%-иар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 134.2 тэрбум төгрөгт хүрч, жилээр илэрхийлсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 16.5% байна.
- Монголбанк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж уншина уу.