Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ


Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт шийдлүүдийг үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлж ирсэн. Харин энэ удаа иргэд, харилцагчдын онлайнаар үйлчилгээ авах нөхцөлийг илүү сайжруулан өөрийн дижитал банкны үйлчилгээнд системийн бүрэн шинэчлэлийг хийж, амжилттай дууссаныг дуулгахад таатай байна.

Дижитал үйлчилгээгээ шинэчилснээр харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү найдвартай, илүү хурдан, хялбараар авах боломжийг олгохыг зорилоо. Тэр дундаа интернэт банкны үйлчилгээний найдвартай, аюулгүй байдлыг сайжруулахад онцгой анхааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн давхар хамгаалалтын системээр харилцагчийн мэдээллийг хамгаалдаг болж байна. Ингэснээр Голомт банкны харилцагчид цахим гэмт хэрэгт өртөх, хувийн мэдээллээ алдахаас найдвартай сэргийлэх боломж бүрдэж буй.

Энэхүү шинэчлэлтээр egolomt.mn болон Smart bank аппликэйшнд хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашигласан үйлдлийн систем, аюулгүй байдлын олон шийдлийг нэвтрүүлснээс зарим үйлчилгээг онцолбол:

  • Хүн бүрд тохирсон өнгө төрх

Харилцагчдад өнгө, загвар болон дэлгэцийн зохион байгуулалтаа өөрийн хүссэнээр тохируулан ашиглах боломжийг олгож байна. Ингэснээр хүн бүр өөрийн хэрэгцээнд нийцсэн, илүү тухтай бөгөөд таатай орчныг бүрдүүлэх боломжтой.

  • Аюулгүй байдал, нууцлалын шинэ түвшин

Харилцагчийн мэдээлэл, санхүү болон цахим гүйлгээний аюулгүй байдлыг бэхжүүлэх олон давхар хамгаалалтын шийдлүүдийг нэвтрүүлснээр банкны үйлчилгээг илүү итгэлтэйгээр ашиглах нөхцөлийг нэмэгдүүлэв.

  • Бүх үйлчилгээг нэг дороос

Өдөр тутмын төлбөр тооцоо, гүйлгээ хийх дансаа хэрхэн удирдахаас эхлээд төрөл бүрийн төрийн болон санхүүгийн үйлчилгээг нэг цонхоор хялбар авах боломжтой болсон.

  • Илүү ухаалаг дансны удирдлага

Өөрийн данс, карт, гүйлгээ болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг хэдхэн алхмаар удирдах боломжтой болсноос гадна өөрийн данс хооронд шилжүүлэг хийх, картаа бүрэн удирдах, дансны хуулга харах зэрэг харилцагчдын хамгийн өргөн хэрэглэдэг үйлчилгээнүүдийг хамгийн хялбараар, цөөн үйлдлээр гүйцэтгэх ухаалаг боломжийг нэвтрүүлсэн.

  • Банкнаас хэрэгжүүлж буй Лояалти хөтөлбөрүүд

Шинээр нэмэгдсэн “Лояалти” цэсээр дамжуулан банкнаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн аян хөтөлбөр, урамшууллын мэдээллийг нэг дороос авч, өөрт тохирсон боломжуудыг цаг алдалгүй ашиглах боломжтой.

Харилцагч та шинэ дижитал банкны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт өгөх, эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.

Дижитал үйлчилгээний танилцуулга: https://bit.ly/4ypN89y

Дараах QR-ийг уншуулж шинэ Smart bank аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаарай.

A NEW BANKING EXPERIENCE

Санамж: Харилцагч та банкны нэр, логог ашигласан судалгаа бөглөх, аппликэйшн татах зэрэг хуурамч холбоос дээр дарахгүй байж цахим залилангаас сэргийлнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ