ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР


Монгол Улс, Улаанбаатар хот (2026.11.12)

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 00/42 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Хурал болох огноо, байршил: 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны 12:00 цаг хүртэл цахим систем ашиглан зохион байгуулж, эчнээ санал хураалтын дагуу хэлэлцэх асуудлыг батална.

Хурал зохион байгуулах хэлбэр: Хурлын цахим систем ашиглан эчнээ санал хураалтаар зохион байгуулна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмын шинэчилсэн найруулга ба өөрчлөлтийн тухай мэдээлэл;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга.

Санамж

Бүртгэлийн өдөр: 2026 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар Голомт банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид хуралд оролцох эрхтэй болно.

Хуралд оролцох  Хувьцаа эзэмшигчдийн хурлын системд Голомт банкны албан ёсны цахим хуудсанд хандан төрийн ДАН системээр өөрийгөө баталгаажуулан нэвтэрч, хурлын хэлэлцэх асуудал бүрээр мэдээлэлтэй танилцан, цахимаар саналаа өгөх боломжтой.

Хурлын системд хандах боломжгүй бол Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан саналаа өгч болно. Саналаа 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд өгөх боломжтой.

Хуралд хувьцаа эзэмшигчийг төлөөлөх тохиолдолд итгэмжлэлтэйгээр оролцоно. Итгэмжлэл хүлээн авах хаяг Голомт банкны төв байр, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай 5.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар асууж, тодруулах бол ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газарт хандан заавар, зөвлөмж авна уу.

  • Голомт банкны лавлах дугаар: 1800-1646;
  • Голомт банкны салбар нэгжүүд;
  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Парк Плэйс оффис, 4-р давхар;
  • Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан

Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах сувгаар авна уу.

Вэбсайт: www.golomtbank.com/investor-relations

Facebook: www.facebook.com/Golomtbank

LinkedIn: www.linkedin.com/company/golomtbank

Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ