
SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.
JUNIOR CUP хөтөлбөрийн хүрээнд сурагчид Junior Quiz болон төрөл бүрийн даалгаварт оролцож оноо цуглуулах бөгөөд сурагч бүрийн авсан оноо ангийн нийт оноонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, нийт оноотой хүмүүсээс сар бүр хамгийн өндөр оноотой 1 сурагч болон 1 ангийг бид мөнгөн шагналаар урамшуулах тул сурагч бүрийн цуглуулсан оноо нь хамт олныхоо амжилтад хувь нэмэр оруулах юм.
Шагналын санд юу байх вэ гэж үү?
Шилдэг анги: Хамгийн өндөр оноо цуглуулсан 1 анги 1,000,000 төгрөгийн шагнал хүртэнэ. Ингэхдээ 10,000-аас дээш оноо цуглуулсан байхыг битгий мартаарай.
Шилдэг сурагч: Хамгийн өндөр оноо цуглуулсан 1 сурагч 100,000 төгрөгийн эзэн болно.
Сурагч та бүхэнд оноо цуглуулах маш олон боломж байгаа бөгөөд дараах нөхцөлийг биелүүлээд оноогоо бусдаас түрүүлж цуглуулаарай. Тухайн сард бусад хүүхдүүд хэдэн оноо цуглуулсныг урьдчилан харах боломжгүй тул хамгийн боломжит нөхцөлөөрөө, аль болох их оноонд хүрэх нь хамгийн чухал шүү.
Оноо хэрхэн цуглуулах вэ?
🧠Junior Quiz: Өдөр бүр 5 асуултад хариулж, зөв хариулт бүрээс оноо авна.
🎁Daily Reward: Өдөр бүр Daily Reward-аа нээж, 0-30 хүртэлх оноо цуглуулах боломжтой.
🎡Lucky Spin: Өөрийн цуглуулсан 10 оноогоороо хүрдний эрх аваад азаа үзээрэй.
👫Найзаа урих: SocialPay Junior аппликэйшнд найзаа урьж, амжилттай бүртгүүлсэн найз бүрийн тоогоор 10 оноо авна.
💳Картаар гүйлгээ хийх: SocialPay Junior-д виртуал эсвэл биет картаа холбон аппликэйшнээрээ гүйлгээ хийх бүрдээ 30 оноо авна.
💰Хүүхдийн хадгаламж нээлгэх: Голомт банканд хүүхдийн хадгаламж шинээр нээлгээд 30 оноо авна.
👨👩👧“Гэр бүл” цэсэд бүртгүүлэх: Сурагчийн эцэг, эх нь SocialPay аппликэйшний “Гэр бүл” цэсэд хүүхдээ бүртгэснээр 30 оноо авна.
✅Даалгавар үүсгэж, биелүүлэх: SocialPay Junior аппликэйшн дээр өөртөө даалгавар үүсгэж, түүнийгээ амжилттай биелүүлээд 30 оноо авна.
✅Голомт банкны данс нээлгэх: Онлайн бүртгэл үүсгэсэн харилцагч асран хамгаалагчийн хамт салбарт хандан данс нээлгэснээр 30 оноо авна.
Хэрхэн JUNIOR CUP-д оролцох вэ?
- SocialPay Junior аппликэйшнд бүртгүүлнэ.
- JUNIOR CUP хэсэгт нэвтэрч хөтөлбөрт нэгдэнэ.
- Сургууль, ангийн мэдээллээ бүртгүүлнэ.
- Quiz болон бусад тэмцээний даалгаврыг биелүүлж, оноо цуглуулна.
Дээрх алхмуудыг амжилттай биелүүлснээр чиний болон танай ангийн оноо бодогдож эхэлнэ. Мөн мэдэх ёстой бас нэгэн чухал зүйл нь “Онцгой сар” буюу шагналын сан нэмэгддэг сарууд юм.
- 2026 оны 12-р сард шагналын хэмжээ 3 дахин;
- 2027 оны 6-р сард шагналын хэмжээ 30 дахин нэмэгдэнэ.
JUNIOR CUP хөтөлбөр нь 2026.10.05-2027.06.05-ны хооронд буюу нийт 9 сарын турш үргэлжлэх тул өөрийн болон ангийнхаа оноог ахиулж, JUNIOR CUP-ийн ялагч болох боломжоо өнөөдрөөс эхлүүлээрэй. Амжилт хүсье🚀