Голомт банк 2026 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна.

Голомт банкны 2026 оны 3-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 4 их наяд төгрөг буюу 25.8%-иар өсөж 19.6 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт зээлийн багц 854 тэрбум төгрөг буюу 10.9%-иар өсөж, 8.7 их наяд төгрөгт хүргэв. Үүний 54%-ийг байгууллагын зээл, 46%-ийг иргэдийн зээл эзэлж байна.
- Чанаргүй зээлийн харьцаа 2.7%-тай байна.
- Харилцагчийн эх үүсвэр 1.7 их наяд төгрөг буюу 18.4%-иар өсөж 10.7 их наяд төгрөгт хүрэв.
- Хөрөнгө оруулалтын багц 78.6%-иар өсөж, 2.7 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 24.5%-иар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 227.8 тэрбум төгрөгт хүрч, жилээр илэрхийлсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 18.1% байна.
- Монголбанк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж уншина уу.