logo-shape Created with Sketch. si карт

Бүтээгчдэд зориулав

Дэлхийн хаанаас ч төлбөр тооцоо хийх боломжтой, хөнгөлөлт урамшууллыг багтаасан, шинэлэг дизайн бүхий ВИЗА брэндийн Si карт.

Хүсэлт илгээх
si-card
slider-2
logo-shape Created with Sketch. Дижитал банк

Дэлхийн хаанаас ч банкны үйлчилгээг зайнаас авах боломж

Дэлгэрэнгүй
    Валютын ханш
    Бэлэн бус / Зарах

    Дижитал банк

    Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой

    Дэлгэрэнгүй

    Дижитал зээл

    Алтантүлхүүр хадгаламж

    SocialPay

    Дижитал банк

    Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой

    Дэлгэрэнгүй

    Автомашины зээл

    Алтантүлхүүр хадгаламж

    SocialPay

    Хэрэглэгчийн тусламж

      • Гадаадад байгаа тохиолдолд картын гүйлгээгээ хэрхэн шалгах вэ?

        Та өөрийн интернэт банк, смарт банкаар дамжуулан картын гүйлгээгээ шалгах боломжтой.

      • Гадаадад байгаа харилцагч интернэт банк нээлгэх боломжтой юу? Ямар материал бүрдүүлэх вэ?

        Боломжтой. Та өөрийн Голомт банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа internetbank@golomtbank.com хаяг руу и-мэйл илгээн интернэт банкны "Энгийн мэдээлэл харах" эрх нээлгэх боломжтой. И-мэйлдээ дараах материалыг хавсаргана уу.

        1. Өөрийн дурын дебит, кредит картын дугаар /эхний болон сүүлийн 4 орон/ болон тухайн картаар хийсэн сүүлийн 3 гүйлгээний товч мэдээлэл

        2. Интернэт банкны "Энгийн мэдээлэл харах эрх нээж өгнө үү" гэсэн утгатай, баталгаат гарын үсэг бүхий гараар бичсэн хүсэлт /скайнер, фото зургаар/

        3. Гадаад паспортын цээж зурагтай, хүчинтэй хугацааг харуулсан эхний хуудасны хуулбар /скайнер, фото зургаар/

        Хүсэлтийг хүлээн авснаас хойш нэвтрэх нууц үгийг таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээн, мэдэгдэх болно. Харин та Голомт банканд ямар нэгэн дансгүй бол интернэт банкны эрхийг онлайнаар нээлгэх боломжгүй.

      • Гадаадад байгаа үедээ өөрийн картаа сунгуулж, нөхөн авч, хаалгаж болох уу?

        Хэрэв та ойр дотны хэн нэгэн хүндээ итгэмжлэл үйлдэж өгсөн бол итгэмжлэлд дурдагдсан үйлчилгээг итгэмжлэгдсэн хүн карт эзэмшигчийн өмнөөс банкнаас авах эрхтэй. Итгэмжлэл нь нотариатаар баталгаажсан, хугацаа нь хүчин төгөлдөр байна.

        Харин карт эзэмшигч нь Монголд байх хугацаандаа итгэмжлэл үйлдээгүй бол амьдарч буй улсынхаа Монгол Улсын консулын газарт хандан итгэмжлэл үйлдэж баталгаажуулж илгээх боломжтой.

      • Хадгаламжийн хугацаа дууссан бол хэрхэн сунгах вэ?

        Хэрэв та интернэт банктай бол өөрийн эрхээр нэвтрэн хадгаламжаа сунгах боломжтой. Мөн төлөөний хүнийг салбарт хандуулан зарлага гаргахгүй, ижил нөхцөлөөр сунгуулах боломжтой.

      • Гадаадад байхдаа SocialPay аппликэйшнээр гүйлгээ хийх, нэхэмжлэл илгээх боломжтой юу?

        Та гар утсаа интернэтэд холбон SocialPay аппликэйшнээр гүйлгээ хийх болон нэхэмжлэл илгээх боломжтой.

      • SocialPay аппликэйшнтэй холбосон Social дансандаа үлдэгдэлгүй бол орлого хэрхэн хийх вэ?

        Social данс гэдэг нь SocialPay аппликэйшний хувийн мэдээлэл цэсээр дамжуулан холбосон үндсэн данс бөгөөд та интернэт банк, смарт банк аппликэйшнээрээ данс хоорондын гүйлгээ хийн Social дансандаа орлого хийх боломжтой. Мөн та аль ч банкнаас бэлнээр болон бэлэн бусаар Social дансандаа орлого хүлээн авах боломжтой. Та Social дансаа сольж, оронд нь зарлагын гүйлгээ хийгдэх боломжтой буюу үлдэгдэлтэй бусад данснаасаа сонгож холбож болно.

      • И-код гэж юу вэ? Пин кодоос юугаараа ялгаатай вэ? Картын И-код хэрхэн авах вэ?

        И-код гэдэг нь төлбөрийн картаа ашиглан онлайнаар худалдан авалт хийх үед ашиглагддаг 4 оронтой нууц код юм. Картын пин кодоос ялгаатай нь таны картын мэдээлэл алдагдсан ч онлайн орчинд эрсдэл үүсэхээр сэргийлж баталгаажуулалт хийж буй код юм.

        И-код авахыг хүсвэл Интернэт банкны “Карт" үндсэн цэсээс И-код авах картаа сонгон "И-код авах" товч дээр дарж дурын 4 оронтой тоог оруулан авах боломжтой.

        Жич: Та е-токен төхөөрөмжтэй бол и-код авах шаардлагагүй.

      • Гадаадад байгаа харилцагч интернэт банканд бүртгүүлэх боломжтой юу? Ямар шаардлага тавигдах вэ?

        Харилцагч та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас дараах бичиг баримтыг internetbank@golomtbank.com хаяг руу илгээгээрэй.

        1. Өөрийн дурын дебит кредит картын дугаар /эхний болон сүүлийн 4 орон/ болон тухайн картаар хийгдсэн хамгийн сүүлийн 3 гүйлгээний товч мэдээлэл

        2. Интернэт банкны "Энгийн мэдээлэл харах эрх" нээж өгнө үү гэсэн утгатай, баталгаат гарын үсэг бүхий гараар бичсэн хүсэлт /скайнер, фото зургаар хүлээн авах/

        3. Гадаад паспортын цээж зураг болон хүчинтэй хугацаа бүхий хуудасны хуулбар /скайнер, фото зургаар хүлээн авах/

        Хүсэлтийг хүлээн авсаны дараа нэвтрэх нууц үгийг таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээн, мэдэгдэх болно.

      • Карт шинээр захиалахын тулд хаана хандах вэ?
        • Та өөрийн Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшн болон www.cards.mn сайтаар дамжуулан онлайнаар захиалах боломжтой.
        • Мөн өөрт ойр Голомт банкны салбарт бичиг баримтаа авч очин захиалах боломжтой.
      • Картаа хаягаар хүргүүлэн авч болох уу?

        Бүх төрлийн дебит картуудыг хаягаар хүргүүлэн авах боломжтой.

      • Дебит картын хугацааг сунгуулах, нөхөн авахад яах вэ?

        Та дебит картаа сунгах болон нөхөн авах тохиолдолд өөрт ойр салбарт хандан шинээр захиалах боломжтой.

        Түүнчлэн Голомт банкны зүгээс хугацаа дууссан карт эзэмшигчидтэй сар бүр холбогдож, карт сунгах эсэхийг баталгаажуулан, картын сунгалтыг зайнаас хийдэг.

      • Хэрэв картаа гээсэн бол хаана хандах вэ?

        Та нэн даруй өөрийн Смарт банк болон Интернэт банк руу нэвтрэн гээсэн картаа сонгон картаа блок хийх боломжтой ба олсон бол нээх боломжтой.

        Хэрэв та интернэт банкгүй бол Голомт банкны лавлах төв 1800-1646 дугаар руу өөрийн бүртгэлтэй утсаар холбогдон хаалгах боломжтой.

      • Картын ПИН кодоо мартсан бол яах вэ?

        Та өөрийн Смарт банк болон Интернэт банкаар нэвтрэн, Карт цэснээс картаа сонгон, ПИН код авах товчийг дарснаар таны бүртгэлтэй утасны дугаар луу нэг удаагийн код илгээгдэнэ. Тухайн нэг удаагийн кодыг дэлгэцэнд дэх бөглөх хэсэгт оруулснаар шинэ ПИН код зураг хэлбэрээр танд харагдах болно.

        Мөн та Голомт банкны АТМ дээр дурын кодоор пин кодоо солих боломжтой.

      • Кредит карт захиалахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

        Монгол Улсын иргэн бол: 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, зээлийн хугацаанд тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.

        Гадаад улсын иргэн бол: Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаанд оршин суусан, цаашдын оршин суух эрхийн хугацаа зээл төлөгдөж дуусах хугацаа хүртэл хүчин төгөлдөр байх, тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.

        Байгууллагын кредит карт бол:

        • Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгж байх;

        • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх;

        • Кредит картын хугацаанд тогтвортой орлоготой, зарцуулалтыг төлөх санхүүгийн бүрэн чадамжтай байх буюу төлбөр орлогын харьцаа хангалттай байх.

      • Кредит картын эргэн төлөлтийн дүнгээ хэрхэн мэдэх вэ? Эргэн төлөлтийн мэдээллээ тогтмол авах боломжтой юу?

        Та өөрийн Интернэт банк болон Смарт банк аппликэйшний Кредит картын төлбөр хэсгээс эргэн төлөх дүнгээ харах боломжтой. Мөн таны банканд бүртгэлтэй утасны дугаарт сар бүрийн эргэн төлөх дүн мессэжээр очдог ба хэрэв танд мэдээлэл очдоггүй бол өөрийн интернэт банкны ХУВИЙН ТОХИРГОО -> ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ хэсгийн мэдээллээ шинэчилснээр мэдээлэл очих боломжтой болно.

      • Яаралтайгаар кредит картыг нөхөн авах болон сунгах захиалга өгч боломжтой юу?
        • Та өөрт ойр байрлах салбарт хандан карт сунгуулах, нөхөн авах хүсэлтээ гаргаарай.
        • Хэрэв таны кредит карт шууд сунгах жагсаалтанд орсон бол яаралтайгаар захиалах боломжтой. Яаралтай картын захиалгыг голомт банкны салбар дээр 16:00 цагаас өмнө хүлээн авах ба 1 цагийн дотор хэвлэгдэн Сансар салбарт хүргэгдэнэ.
      • Картын нууцлалыг хэрхэн хангах, Картын ямар мэдээллийг нууцлаж байх шаардлагатай вэ?

        Та өөрийн картын дараах мэдээллийг бусдад хэлэх, дамжуулахгүй хэрэгтэй. Үүнд:

        - Картын дугаар буюу картын нүүрэн хэсэгт байрладаг 16 оронтой

        - Картын хүчинтэй хугацаа

        - Картын арын хэсэгт байрладаг 3 оронтой тоо болох СVV код

        - Картын ПИН код болон И-код багтана.

    Таны банк таны утсанд

    Интернэтэд холбогдсон ухаалаг утаснаасаа орон зай цаг хугацаанаас үл хамааран Голомт банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

    smartbank-app-big
    • 0
      100000000
      2000000000
      0
      20.8
      70
      0
      8
      30
      1
      12
      360

      Таны зээлийн тооцоолол

      Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

      Цалингийн хэмжээ (45%)


      Урьдчилгаа төлбөр

      Зээлийн хэмжээ

    • 10000
      25000000
      2000000000
      10000
      100000
      5000000
      1
      15
      30
      1
      24
      30

      Таны хадгаламжийн тооцоолол

      Таны хадгалсан мөнгө

      Нийт хүү

      Нийт дүн

    Валютын ханшийн мэдээ