Голомт банк нийт харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг нэмэгдүүлэхээр ээлжит хадгаламжийн урамшуулал болох “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг зарлалаа. Эрхэм харилцагч та 2024.05.15-2024.08.31-ний хооронд хадгаламжийн бүтээгдэхүүнд хамаарах дараах нөхцөлийг биелүүлэх бүрдээ сугалаа бэлгэнд авч, өөрт үүссэн сугалаагаар Хонг Конгийн Disneyland руу хосоороо аялах 20 азтаны нэг болох боломжтой.
Сугалаа олгох нөхцөл: Иргэдийн, төгрөгийн, 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж
- Шинээр нээсэн
- Орлого нэмсэн
- Хугацаа сунгасан мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа олгоно.
Энэ удаа Үндэсний хуримтлал, Алтантүлхүүр, Хүүхдийн мөнгө зэрэг бүх төрлийн хугацаатай, төгрөгийн хадгаламжид сугалаа олгох тул хүүхэд багачууд, эцэг эхчүүд гээд бүх насны харилцагчдыг аянд нэгдэхийг урьж байна. Голомт банкнаас гаргадаг хадгаламжийн бүтээгдэхүүний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.
Мөн та өөрт үүссэн сугалааны тоо, дугаар болон бусад мэдээллийг Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшний “Лояалти” цэсээс шалгах боломжтой.
Бяцхан санамж:
- Зөвхөн 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламжид хамаарна.
- Аяны туршид нэг харилцагчид дээд тал нь 1000 ширхэг сугалаа олгох боломжтой.
- Хугацаатай хадгаламж хаагдсан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа идэвхгүй болно.
- Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ.
- Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү аянд хамаарахгүй.
“Хадгаламжтай аялал” сугалаат аяны азтануудыг 9-р сард тодруулах бөгөөд харилцагч та зуны 3 сарын турш хуримтлалдаа хөрөнгө оруулаад Disneyland руу хосоороо аялж, аз жаргалтай дурсамж бүтээх боломжоо битгий алдаарай.
Disneyland-ын талаар: Хамгийн анхны Disneyland 1955 онд АНУ-ын Калифорни мужид нээгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 12 байршилд паркаа байгуулан ажиллаж байна. Disney парк бүр нь өөрийн өнгө төрхийг тухайн нутаг дэвсгэрийн соёлтой хослуулсан өвөрмөц орчин, хөтөлбөр, үзүүлбэрийг хүргэдэг онцлогтой бөгөөд энэ нь Disneyland-ын паркуудыг жил бүр сая сая жуулчдын очих дуртай газар болгож чаджээ. Харин Хонг Конгийн Disneyland нь 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, сүүлийн хэдэн жилийн дунджаар тус улсын хамгийн их хүн үйлчлүүлдэг парк болсон байна. Тус парк нь Main Street-U.S.A., Fantasyland, Adventureland, Tomorrowland, Grizzly Gulch, Mystic Point, Toy Story Land болон 2023 онд шинээр ашиглалтад орсон World of Frozen өнгө төрхөөр бүтээсэн нийт 8 хэсгээс бүрдэнэ.