Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ


Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт чуулга уулзалт 2026.10.15-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайлал, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон болон тогтвортой хөгжлийг дэмжих боломж, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Чуулганы үеэр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Монголын банкны холбоо, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо, Тэрбум мод сан болон бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь ойн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес болон ажлын байрыг дэмжих, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Мөн чуулганы өдөр “Тогтвортой ногоон хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, хэлэлцүүлэгт Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа оролцсон юм. Тэрээр бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний тогтвортой өсөлтийг хэрхэн дэмжих асуудлаар өөр байр сууриа илэрхийллээ.

Голомт банк 2024 онд МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих Women Owned тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлж байсан. Харин “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” чуулганы үеэр тус тэмдэгтийг хэрэглэгч бизнесүүд өөрийн үйлчилгээг үзэсгэлэнд танилцуулж, 600 гаруй оролцогчдод бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олголоо.

Голомт банк цаашид бизнес эрхлэгчдийн хөгжил, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

Бизнес эрхлэгчдийг дэмжигч банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ