Виртуал “Nature” дебит карт

Виртуал “Nature” дебит карт

Монголын Байгалийн Өв Сан-тай хамтарсан олон улсын гүйлгээний эрхтэй виртуал дебит картыг танд санал болгож байна. Энэхүү картын хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгуудад шаардлагатай төслүүдэд хандивлана.
Хугацаа
2 жил
Валют
MNT
Картаа захиалан төлсөн хураамжаараа байгальд ээлтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой.
SocialPay, Samsung Pay, Alipay, Wechat-д картаа холбон олон улсад шимтгэлгүй гүйлгээ хийх боломжтой.
UnionPay байгууллагаас зарласан олон улсын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой.
SocialPay аппликэйшн ашиглан картаараа QR, Bar код үүсгэж, олон улсад төлбөр тооцоо хийх боломжтой.
"Монголын Байгалийн Өв Сан"-гаас эрхлэн гаргадаг "Сангаар сонин юу байна?" цахим сонинг тогтмол хүргэнэ.
  • Брэнд ЮнионПэй
    Эрх Олон улс
    Хүчинтэй хугацаа 2 жил
    Валют Төгрөг
    Холбогдох данс SocialPay аппликэйшн-д холбоотой харилцах данснаас картын гүйлгээ хийгдэнэ.
    Картын үнэ 50,000₮
    Өдөрт гарах бэлэн гүйлгээний лимит 5,000,000₮ /АТМ-с бэлэн мөнгө авах боломжтой/
    Өдөрт гарах бэлэн бус гүйлгээний лимит 5,000,000₮
    Карт нөхөн авах 10,000₮

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

    *2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Виртуал дебит картын шинэ захиалга, хугацаа сунгалтын хураамж 5,000 төгрөг болж өөрчлөгдөнө.

    • Та SocialPay аппликэйшн ашиглан хэтэвч хэсгээс “Nature” Виртуал Дебит картыг идэвхжүүлэн авах боломжтой.
    • Виртуал картаар хэрхэн төлбөр тооцоо хийх вэ?

      Та SocialPay аппликэйшн дээр өөрийн Виртуал картаа холбон гүйлгээ хийх боломжтой.

      Онлайн худалдан авалт хийх үед Виртуал картын дэлгэрэнгүй мэдээллийг (картын бүтэн дугаар, хүчинтэй хугацаа, CVV код) ашиглан гүйлгээ хийх боломжтой.

    • Картын мэдээллээ алдсан бол яах вэ?

      Та SocialPay аппликэйшн дээр Виртуал картаа блок хийгээд үнэ төлбөргүй нөхөн авалт хийгээрэй. Нөхөн авалт хийснээр таны картын мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүй гүйлгээ хийх эрсдэлээс сэргийлнэ.

    • Виртуал картын дэлгэрэнгүй мэдээлэл хэрхэн харах вэ?

      Та SocialPay аппликэйшний хэтэвч хэсэгт байрлах Виртуал картаас сонгож дарснаар онлайн гүйлгээ хийхэд шаардлагатай картын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой

    • Виртуал карт хэрхэн захиалах вэ?

      Та Голомт банкны SocialPay аппликэйшнээр дамжуулан Виртуал картыг идэвхжүүлэн авах боломжтой.

Картын хүсэлт илгээх

Та картын хүсэлт илгээхийг хүсвэл картын нөхцөл болон тарифтай танилцсаны дараа доорхи хүсэлтийн формыг үнэн зөв бөглөнө үү
Картаа хот дотор хүссэн байршилдаа хүргүүлж авах эсвэл та өөрт хамгийн ойр байрлах салбараас ирж авах боломжтой
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ