BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?


BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?

Дэлхийн хөгжмийн ертөнцийн томоохон од BTS хамтлагийн эргэн эрэлтээ тохиолдуулан хийж буй Arirang аялан тоглолт 2026 оны 4-р сараас эхлэн амжилттай үргэлжилж байна.  Зохион байгуулагдаж буй улс бүрдээ тоглолтын тасалбар нь хэдхэн секундийн дотор зарагдаж, BTS-ийн фенүүд асар их өрсөлдөөн дунд дуртай уран бүтээлчээ харах боломжийг атгаж буй.

Тэгвэл Голомт банкны зүгээс өөрийн харилцагчдадаа тэр дундаа BTS-ийн үнэнч фенүүд болох ARMY нарт зориулан “Найзаа урья” урамшуулалт аяныг 2026.09.04-2026.11.25-ныг дуустал хэрэгжүүлж байна. Энэхүү урамшууллын хүрээнд SocialPay болон SocialPay Junior аппликэйшнийг ашиглан дараах нөхцөлийг биелүүлсэн харилцагчдад сугалаа олгож, ирэх 12-р сард Малайзын Куала Лумпур хотноо болох BTS хамтлагийн тоглолтыг ХОСООРОО ҮЗЭХ 1 азтаныг тодруулах юм.

Хэрхэн сугалаатай болох вэ?

  • SocialPay эсвэл SocialPay Junior аппликэйшнд найзаа уриад, найз тань амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрд 1, 1 сугалаа;
  • SocialPay ашиглан Голомт банкны бүх төрлийн картаараа 100,000₮-өөс дээш дүнтэй гүйлгээ хийх бүрд 1 сугалаа тус тус олгоно.

Азтан болсон харилцагч өөрөөсөө гадна 1 хүнийг дагуулан BTS-ийн тоглолт үзэхээс гадна хамтдаа Малайз Улсаар аялах нислэгийн тийз болон хөтөлбөрийн бүх зардал нь энэхүү эрхэд багтах юм.

“Найзаа урья” аяны азтан тодруулах өдөр болон аянтай холбоотой бусад мэдээллийг тухай бүр Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар мэдээлэх тул Golomt Bank хуудсыг дагаад мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой.

ARMY нар аа, BTS-ийн тоглолтыг дэргэдээс нь мэдэрч, хайртай idol-уудаа ойроос харж, гайхалтай дурсамжийг бүтээх боломжоо битгий алдаарай!

Таныг “Найзаа урья” аянд урьж байна.

SocialPay аппликэйшн татах бол ЭНД дарна уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ