Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа


Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.

Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.

Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.

Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирсан Монгол Улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдыг тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа.

Голомт банкны зүгээс шигшээ багийн тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спортын түүхэнд анхны удаа энэ түвшинд урамшуулсан санаачилга болоод зогсохгүй волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд урам зориг, хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спорт болон бусад багийн спортыг дэмжиж ажиллахад түлхэц болно хэмээн найдаж байна.

Багийн спортыг дэмжигч банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ