Голомт банк бизнесийн салбарт жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “SheLeads” арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Empowering Women Together” уриан дор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд нийт 450 гаруй харилцагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд уригдан оролцсон юм.
“SheLeads” арга хэмжээний ач холбогдол нь бизнесийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг нэгтгэх, харилцан туршлага солилцох боломжоор хангах цаашлаад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршдог.
Энэ удаагийн арга хэмжээний үеэр эдийн засгийн орчин, түүнд үзүүлэх эмэгтэйчүүдийн нөлөөлөл, бизнесээ зөв удирдах арга барил болон хувь хүний хөгжилд чиглэсэн 11 төрлийн илтгэлүүдийг оролцогчдод хүргэлээ.
Мөн амжилттай яваа бизнес эмэгтэйчүүдийн бодит түүхээс хуваалцаж, зөвлөгөө авах боломжтой үйл ажиллагаануудыг хөтөлбөрт нэмж өгсөн нь оролцогчдын хувьд богино хэдий ч үр дүнтэй цаг хугацаа болж чадлаа. Харин илүү урт хугацаанд Монголын ТОП бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс суралцаж, бизнесээ дараагийн шатанд гаргах хүртлээ зөвлөгөө, чиглүүлэг авахыг хүссэн эмэгтэйчүүддээ зориулан “SheStars” ментор-менти хөтөлбөрийн бүртгэлийг уг арга хэмжээний үеэр эхлүүлсэн юм. “SheStars” ментор-менти хөтөлбөрт ЭНД дарж бүртгүүлэх боломжтой.
Голомт банкны хамт олон эмэгтэй бизнесийг дэмжих зорилготой олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. Бид цаашид ч эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх болно.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк