Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 06-нд болж, хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 88.65 хувийн ирцтэйгээр оролцлоо. Хурлаар хувьцаа эзэмшигчдэд дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэв.
Хурлаар хэлэлцсэн асуудал:
- Голомт банк ХК-ийн 2025 оны жилийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан танилцуулга;
- 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
- 2025 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулах;
- 2025 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2026 оны цалингийн төсөв;
- Голомт банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
Хөндлөнгийн аудитын дүгнэлт
Голомт банк ХК-ийн 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд Кэй Пи Эм Жи Аудит ХХК хөндлөнгийн аудит хийсэн. Хараат бус аудиторын 2026 оны 3-р сарын 28-ны тайланд “Голомт банкны 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болсон тайлант жилийн санхүүгийн гүйцэтгэл болон мөнгөн гүйлгээг СТОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна.” гэж дүгнэжээ.
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол
Голомт банкны 2025 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн 2026 оны 2-р сарын 13-ны өдрийн 00/01 тоот тогтоол батлагдаж, нэгж хувьцаанд 80 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл ирүүлсний үндсэн дээр 2026 оны 4-р сард багтаан хууль, журмын дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох бөгөөд одоогоор Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байна.
Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах шийдвэрийг гаргалаа.
Хурлын шийдвэр:
- Голомт банк ХК-ийн 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлав.
- Голомт банкны ТУЗ-ийн 2026 оны цалингийн төсвийг хуралд танилцуулсан төсвийн дагуу батлав.
- Голомт банкны шинэчлэн найруулсан дүрмийг агуулга, бүлэг тус бүрээр нь танилцуулан батлав.
Дэлхийн жишиг Монголын банк
Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах сувгаар авах боломжтой.
