“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна


Хүүхэд, залуус аа, санхүүгийн зөв хэрэглээнд суралцахад тань туслах The Color Card, Skate card эсвэл SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг үү? Хэрвээ тийм бол Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Everyday cashback” урамшуулалт аяны хүрээнд дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаад өдөр бүр 20% хүртэлх буцаан олголт авах боломжтой.

“Everyday cashback” аяны хүрээнд The Color Card болон Skate card-аа Голомт банкны ПОС төхөөрөмж дээр уншуулж эсвэл SocialPay Junior аппликэйшнд холбон Даваа-Ням гарагуудад, сонгогдсон байгууллагуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-20%-ийг буцаан олгоно. Өөрөөр хэлбэл аль гарагт, аль байгууллага буцаан олголттой байгаагаас шалтгаалан та дараах хуваарийн дагуу сонгогдсон байгууллагаас худалдан авалт хийснээр буцаан олголт авах юм.

Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:

  • CU-д зөвхөн The Color Card-аа SocialPay Junior аппликэйшнд холбон QR-аар хийсэн худалдан авалтад хамаарна.
  • Урамшууллын хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 100,000₮ байна.
  • Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1-3 хоногийн дотор таны дансанд орно.

“Everyday cashback” урамшуулалт аян нь 2026.03.02-2026.12.20-ны хооронд үргэлжлэх тул хүүхэд, залуус та бүхэн найзуудаараа, анги, хамт олноороо The Color Card, Skate card болон SocialPay Junior аппликэйшнээ идэвхтэй ашиглаад урамшууллаа алдалгүй аваарай.

Карт захиалах:

  • cards.mn
  • SocialPay аппликэйшн – Хэтэвч цэс
  • Өөрт ойр байрлах Голомт банкны салбар

Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ