Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд Голомт банк хамтран ажиллана


Голомт банк хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдэнд санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмж итгэл” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг \2025.12.04\ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, банкны арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүддээ хамруулахаас гадна  хөнгөлөлттэй санхүүгийн бүтээгдэхүүн санал болгох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын бизнесийг шошгожуулах чиглэлд хамтран ажиллаж, харилцан дэмжихээр боллоо.

Энэхүү санамж бичгийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “ХБИ-ийн тэгш хүртээмж итгэл” ТББ-аас зохион байгуулсан “Equality for all” арга хэмжээний үеэр зурсан юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагад олгодог хамгийн хүндэтгэлтэй шагнал болох “Итгэлийн од” шагналыг хүртээсэн бөгөөд Голомт банк уг шагналын анхны эзэн боллоо.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ