Голомт банк технологийн шинэчлэл хийж, зээлийн карт, зээл олгох, данс нээх процессыг илүү хялбар болголоо


Newgen Software: Голомт банк технологийн шинэчлэл хийж, зээлийн карт, зээл олгох, данс нээх процессыг илүү хялбар болголоо

Голомт банк Дижитал автоматжуулалтын платформоор олон улсад тэргүүлэх ханган нийлүүлэгч Newgen Software компанийн ECM системийг хэрэгжүүллээ. Ингэснээр баримт бичгүүдийг дижитал хэлбэрт оруулан, зээлийн карт, зээл олгох, данс нээлгэх процессыг улам хялбар болгон технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байна.

“Бид дижитал шилжилтийн үйл явцыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор технологийн түнш хайж байсан яг тэр үед маш их судалгаа, үнэлгээ хийж, бидний шаардлагад нийцсэн гэж үзсэний үндсэн дээр Newgen компанийг хамтран ажиллахаар сонгосон. Тус компанийн ECM системийн тусламжтайгаар банкны гол үйлчилгээнүүд болох хэрэглээний зээл, данс нээх үйл явц болон зээлийн картын процессыг хялбаршууллаа. Ингэснээр харилцагчид хаанаас ч, хэзээ ч мэдээллийг аюулгүй байдлын өндөр түвшинд хүлээн авснаар банкны бүтээмж илүү сайжирч, харилцагчдад хүрэх үр ашиг ихсэж байна” хэмээн Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал О.Батцэнгэл хэлжээ.

“Олон байгууллага гар аргаар үр дүн муутайгаар их хэмжээний цаасан материалуудыг удирдах асуудалтай тулгарч байна. Манай дижитал автоматжуулалтын платформд суурилсан ECM систем нь мэдээллийг олон эх сурвалжаас авах, аюулгүй төвлөрсөн хадгалалтын санд удирдан, хялбаршуулсан ухаалаг хэрэгслүүдийн тусламжтайгаар ашиглах боломжийг олгодог. Бид Голомт банктай тэдний зорьж хэрэгжүүлж байгаа дижитал шилжилтийн санаачилга дээр хамтран ажиллаж амжилттай үр дүнд хүрсэндээ баяртай байна. Цаашдаа ч технологийн дэвшлүүд дээр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн Newgen компанийн Програм хангамж хариуцсан захирал Дивакар Нигам хэлсэн юм.

 

Newgen-ийн бүтээгдэхүүн нь дижитал автоматжуулалтын платформ дээр суурилагдсан бөгөөд бизнесийн хэрэглээний програмуудыг хурдацтай хөгжүүлж, тогтвортой, тасралтгүй сайжруулах боломжийг санал болгодгоороо онцлог. Цаашлаад хиймэл оюун ухаан зэрэг тус компанийн платформын боломжууд нь бизнесийн дижитал шилжилтийг хурдасгахад ихээхэн нөлөөг үзүүлж байна.

Newgen Software Technologies Limited-ийн тухайд:

Newgen Software Technologies Limited нь дижитал процессын автоматжуулалтын платформыг дэлхийн 200 гаруй санхүүгийн байгууллагад ханган ажилладаг бөгөөд санхүүгийн байгууллагад арилжааны болон хэрэглэгчийн зээл олгох, үйлчлүүлэгчтэй танилцах, дижитал данс нээлгэх, худалдааны санхүүжилт, дижитал болон гар утасны үйлчлүүлэгчийн хүсэлт зэрэг санхүүгийн байгууллагуудын бизнесийн чухал үйл явцыг автоматжуулдаг юм.

Newgen компанийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүйг

http://www.newgensoft.com/ хаягаар зочлон аваарай.

Эх сурвалж: Newgensoft

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ