Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ


Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин үеийн дижитал санхүүгийн шийдлүүдийг тасралтгүй санал болгож ирсэн. Энэ хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд тэргүүлэгч Visa Worldwide Pte. Limited-ийн Visa Direct P2P болон Paysend PLC байгууллагын Paysend үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, харилцагчдадаа олон улсын шилжүүлгийг илүү хялбар, найдвартай гүйцэтгэх боломжийг олгож байна. Ингэснээр харилцагчид SocialPay аппликэйшнийг ашиглан өөрийн Голомт банкны данснаас олон улсын банкны данс болон карт руу гадаад гүйлгээ, шилжүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор гүйцэтгэх боломжтой боллоо.

Visa P2P (Person-to-Person)  үйлчилгээний тухай: Дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг 24/7 саадгүй, найдвартай гүйцэтгэх боломжтой. Visa P2P буюу Person-to-Person үйлчилгээ нь хувь хүний картын дугаараар шилжүүлэг хийх боломжтой гэдгээрээ Visa B2B үйлчилгээнээс ялгаатай.

Visa Direct P2P үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, шуурхай байдал: Олон улсын гүйлгээг илүү богино хугацаанд хүлээн авагчид хүргэнэ.
  • Бага шимтгэл: Харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, гадаад гуйвуулгыг хамгийн боломжит, хямд өртгөөр гүйцэтгэнэ.
  • Найдвартай, хялбар ажиллагаа: Хүлээн авагчийн Visa картын мэдээллийг ашиглан дэлхийн аль ч улс руу мөнгөн гуйвуулгыг илүү найдвартай, хялбар илгээнэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Paysend үйлчилгээний тухай: Дэлхий 20 гаруй улсын банк руу мөнгөн гуйвуулга илгээх боломжтой. Paysend үйлчилгээ нь дансны дугаар болон Visa, Mastercard карт руу шилжүүлэг хийх бөгөөд таны шилжүүлэг богино хугацаанд хүлээн авагчид хүрдэг тул гадаад мөнгөн гуйвуулгын хувьд хамгийн хялбар шийдэл гэж хэлж болно.

Paysend үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, найдвартай байдал: Олон улсын гуйвуулгыг богино хугацаанд, аюулгүйгээр хүлээн авагчид хүргэнэ.
  • Өргөн хамрах хүрээ: Дэлхийн 20 гаруй улс орны банкны данс руу шууд мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
  • Хялбар, ойлгомжтой ашиглалт: SocialPay аппликэйшнээр дамжуулан цөөн алхмаар шилжүүлэг хийнэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Харилцагч та Голомт банкны SocialPay аппликэйшнийг ашигладаг бол яг одооноос эхлэн заавал банкны салбарт очихгүйгээр, гүйлгээ хүлээн авах хүртэл 1-3 хоногийг хүлээхгүйгээр олон улсын шилжүүлгийг гар утсаараа хялбар, шуурхай гүйцэтгээрэй.

SocialPay ашиглан Visa P2P гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.

SocialPay ашиглан Paysend картын дугаараар гүйлгээ хийх заавартай ЭНД, дансны дугаараар гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүргүүлэх боломжтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ