Голомт банк оюутнуудын нийгмийн оролцоог дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, “Student Led 2026” төслийн уралдааныг дэмжлээ


Нийгэм, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээлч санал, санаачилгыг шалгаруулах зорилгоор СЭЗИС-аас жил бүр зохион байгуулдаг “Student Led 2026” төслийн уралдааныг Голомт банк дэмжин ажиллаж, оюутнуудын нийгмийн оролцоог дээшлүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Уг уралдаанд СЭЗИС, МУИС, ШУТИС зэрэг нийт 20 гаруй их, дээд сургуулийн 147 багийн 587 оюутан оролцсон байна.

Уралдаан 2 шаттай үргэлжилж, 1-р шатанд бүртгүүлсэн багуудаас уралдааны удирдамжид тусгасан төслийн удирдлагын агуулгын бүтцийн дагуу Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх хэрэгжих боломжтой, хэрэгжихүйц үр дүн бүхий 10 төслийг дараагийн шатанд шалгаруулжээ. Улмаар шалгарсан 10 баг менторшип хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Анужин болон PMI Mongolia Chapter-ийн мэргэжлийн экспертээс бүрдсэн 5 ментор багуудад зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа. Мөн уралдааны 2-р шатны шүүгчээр Голомт банкны ХНУГ-ын Үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Оюу болон PMI Mongolia Chapter-ийн Ерөнхийлөгч Г.Жавхлант, СЭЗИС-ийн СШУТ-ийн Ахлах багш Г.Дагвасүрэн нар ажиллажээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүрээнд танилцуулсан шилдэг 10 төслөөс шүүгчдийн нийлбэр дүнгээр дараах багууд шалгарлаа. Үүнд:

  • 1-р байранд МУИС-ийн Nano-Z баг “Nanobio Eco Spray” төсөл;
  • 2-р байранд СЭЗИС-ийн LEAD SDG баг “Ashblock” төсөл;
  • 3-р байранд МГТИС-ийн GMIT Engineers баг “Parkly” төслөөрөө шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ