Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, сурагчид руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжин ажилладаг. Энэ удаа нийгэм, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээлч санал, санаачилгыг шалгаруулах зорилгоор СЭЗИС-аас зохион байгуулдаг “Student Led 2026” уралдааныг дэмжиж, оюутнуудын нийгмийн оролцоог дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахаар боллоо.
Уралдаанд их, дээд сургуулиудын бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутнууд оролцож байна. Оюутнууд багаараа Тогтвортой хөгжлийн сонгогдсон зорилго буюу 11.Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, 12.Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 13.Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах сэдвээр хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээс гадна менторуудтай хамтран ажиллаж, туршалагаас нь хуваалцах юм.
Голомт банк оюутан, залуусыг дэмжихээр Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Дадлагын хөтөлбөр зэрэг оюутанд бодит дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. “Student Led 2026” уралдааны оролцогчид Голомт банкнаас хэрэгжүүлдэг эдгээр болон бусад төрлийн хөтөлбөрт оролцох боломжтой.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
