Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Экспортыг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна


Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Экспортыг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санаачилгаараа бизнесийн салбарыг тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тал бүрээр дэмжин ажилладаг.

Энэ хүрээнд жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний нэг нь “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр” юм.

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олон улсын зах зээлд амжилттай нэвтрэхэд нь шаардлагатай мэдлэг ур чадвар, стратегийг суулгах, судалгаанд суурилсан арга барилыг олгох, экспортод гарахын өмнөх суурь ойлголтыг өгөхийг зорьж буй.

Тус хөтөлбөрт Голомт банкны “Women Owned” тохирлын тэмдэгтийн хэрэглэгч байгууллагууд, “Менторшип” хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд, МҮХАҮТ-ын “WEIDE FUND” зэрэг төсөл хөтөлбөрүүдээс  шалгарсан ААН-үүд хамрагдаж байна.

Хөтөлбөрийг 2026.01.12-2026.03.11-ний хооронд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд төслийн зохион байгуулагчдын зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээг оролцогчдод үзүүлэхээр төлөвлөөд байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжигч Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ