Монгол Улс, Улаанбаатар хот – (2026.02.24)
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00/02 тоот тогтоолоор 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шийдвэрлэлээ.
Хурал болох огноо, байршил: 2026 оны 4-р сарын 06-ны 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд
Хурал зохион байгуулах хэлбэр: Хосолсон \танхим, зайнаас\
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 3-р сарын 16-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Голомт банк ХК-ийн 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт;
- 2025 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;
- 2025 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2026 оны цалингийн төсвийн тухай;
- Голомт банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Голомт банкны 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
- 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт;
- 2025 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;
- 2025 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2026 оны цалингийн төсөв;
- Голомт банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай мэдээлэл.
Санамж:
Бүртгэлийн өдөр: Энэ өдрийн байдлаар Голомт банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах, хуралд оролцох эрхтэй болно.
Хуралд биечлэн оролцох бол хувьцаа эзэмшигч та хурал болох өдөр, цагт өөрийн бичиг баримттай \иргэний үнэмлэх\ ирж, үүдэнд байрлах Голомт банкны бүртгэлийн ажилтанд бүртгүүлэн нэвтрэх боломжтой.
Хуралд зайнаас оролцох бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын системд Голомт банкны албан ёсны цахим хуудсанд хандан Төрийн ДАН системээр өөрийгөө баталгаажуулж, нэвтрэн шууд дамжуулалтыг үзэж, цахимаар саналаа өгөх боломжтой.
Хуралд биечлэн болон зайнаас оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигчид саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлын систем болон өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компаниар дамжуулан өгч болно. Урьдчилсан санал хураалтыг 2026 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн 03 сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар асууж тодруулах бол ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газрууд руу хандан заавар, зөвлөмж авна уу.
- Голомт банкны лавлах дугаар: 1800-1646;
- Голомт банкны салбар нэгжүүд;
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Парк Плэйс оффис, 4-р давхар;
- Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан
Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах:
| Вэбсайт: www.golomtbank.com/investor-relations
| LinkedIn: www.linkedin.com/company/golomtbank
| YouTube: www.youtube.com/golomtbank
| Facebook: www.facebook.com/Golomtbank сувгуудаар авах боломжтой.
Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.
