Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна


Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна

Голомт банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын хөгжлийн голомт болсон оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 22 дахь жилдээ зарлалаа. Бизнесийн салбараас анхлан 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрт  өнгөрсөн хугацаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын шилдэг 2,000 гаруй оюутныг шалгаруулж, нийт 1.5 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг хүртээжээ.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутанд 2,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна оюутан суралцах хугацаандаа Голомт банканд банк, санхүүгийн мэргэжлийн чиглэлийн дагуу дадлага хийх, хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой.

Оюутанд тавигдах шаардлага

  • 3, 4-р курст суралцаж буй оюутан байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
  • Оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл харгалзахгүй

Бүрдүүлэх материал

  • Цахим анкет
  • Их, дээд сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар
  • Цээж зураг

Материал хүлээн авах хугацаа

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй оюутнууд дээр дурдсан материалуудыг бүрдүүлж, 2026 оны 9-р сарын 06-ны  00:00 цагаас өмнө ЭНД дарж, цахимаар бүртгүүлнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой цаг үеийн мэдээллийг Голомт банкны сошиал сувгуудаас авна уу.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ