Голомт банк “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн сайн сайхан байдал, мэнд оршихуйд чиглэсэн олон хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь “G mommys” хөтөлбөр бөгөөд эмэгтэй ажилтнуудын жендэрийн тэгш байдлыг хангах, ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн карьерын зорилгыг тодорхойлох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жирэмсний амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууддаа зориулан 2021 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд мэдээ мэдээлэл, зөвлөгөө, сургалт явуулахын зэрэгцээ ажилтнууд маань хамт олонтойгоо цагийг өнгөрүүлэх боломжтой байдаг. 10 дахь удаадаа зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь ажил олгогч байгууллагуудаас анхлан санаачилсан, эерэг туршлага болохуйц арга хэмжээ бөгөөд ажилтнуудын маань талархлыг хүлээсээр байна.



