ГОЛОМТ БАНК ХК 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА


“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн 2026 оны 2-р сарын 13-ны өдрийн 00/01 тоот тогтоолоор компанийн 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 /наян/ төгрөг буюу нийт 64,692,584,480.00 /жаран дөрвөн тэрбум зургаан зуун ерэн хоёр сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ногдол ашиг тараах зөвшөөрлийг Монголбанкнаас авсны үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу ногдол ашгийг 2026 оны 4-р сард багтаан тараахаар төлөвлөж байна.

2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ ТУЗ нь Голомт банкны 2026 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, урт хугацааны бизнесийн тогтвортой өсөлтийг хангах бодлогоо хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан үзсэн. Энэхүү өргөжүүлэлт нь банкны өсөлтийн хурдыг хадгалах, зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа тул ногдол ашиг хуваарилалтын хэмжээг ийнхүү тогтоолоо.

Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ