Голомт банкны харилцагчид Alipay хэтэвч рүү мөнгө илгээх боломжтой боллоо


Голомт банкны харилцагчид Alipay хэтэвч рүү мөнгө илгээх боломжтой боллоо

Голомт банк нь Paysend PLC-тэй хамтран БНХАУ-ын тэргүүлэх төлбөрийн систем болох Alipay үйлчилгээний гадаад мөнгөн гуйвуулгын шийдлийг нэвтрүүллээ. Ингэснээр иргэд, харилцагчдын хувьд дэлхий дахинд өргөн хэрэглэдэг Alipay системээр дамжуулан Alipay-д бүртгэлтэй хэрэглэгч рүү мөнгөн гуйвуулгыг түргэн шуурхай, илүү хялбар гүйцэтгэх боломж нэгээр нэмэгдэж байна.

Харилцагч та Голомт банкны SocialPay аппликэйшнийг ашиглан Alipay хэрэглэгчийн хэтэвч рүү шилжүүлэг хийх бөгөөд нэг удаагийн гүйлгээний лимит нь 5,000,000₮-өөс хэтрэхгүй байна.

Үйлчилгээний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Хэрхэн Alipay хэрэглэгч рүү шилжүүлэг хийх вэ?

Харин дараах 3 шаардлагын дагуу Alipay хэтэвч рүү мөнгөн гуйвуулга илгээх боломжтой тул та аль нэгийг нь орхигдуулсан эсэхээ урьдчилан шалгаарай.

  • SocialPay апликэйшнд бүртгэлтэй байх.
  • Та өөрөө Голомт банкны данс эзэмшигч байх.
  • Шилжүүлэг хүлээн авагч нь Alipay данстай байх.

Голомт банк харилцагчдадаа зориулан гадаад гуйвуулгыг илүү хялбар, хурдан гүйцэтгэх шинэ, дижитал шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлсээр байна. Бид цаашид ч харилцагч таны цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг, дэвшилтэт боломжуудыг түүчээлэн хүргэх болно.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүргүүлэх боломжтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ