Голомт банк агаарын бохирдлыг бууруулахад ЧДЗДТГ-тай хамтран ажиллана


Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын дагуу нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Эко Сквер Энержи ХХК-тай хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсийн 300 айл өрхөд Эко Сквер Энержи ХХК-ийн “air to air heat pump” буюу агаар-агаарын дулааны насосыг суурилуулах бөгөөд Голомт банк үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Төхөөрөмжийн тухай

Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2  сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Тус төхөөрөмжийг суурилуулснаар айл өрхүүдэд сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халах, утааг үүсгэгч голлох хүчин зүйлсийн агаарт үзүүлэх нөлөөллийг багасгах буюу нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Бид нийгэмд ээлтэй, сайн сайхныг санхүүжүүлэхэд дөхөм болж, ирээдүйд үр өгөөж өгөх аливаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжиж ажилладаг бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж, банк санхүүгийн салбараа манлайлан ажиллаж байна.

Дэлхийн жишиг-Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ