Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай


Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, бүх нийтийн амралтын өдрүүд эхэллээ. Наадмын өдрүүдэд эх орноороо аялахаар төлөвлөсөн харилцагч та бүхэн аяллынхаа үеэр дараах байгууллагуудад Голомт банкны кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөр тооцоо хийгээд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:

  • Номин сүлжээ дэлгүүр /Зөвхөн орон нутгийн салбарууд хамаарна/
  • Тэс Петролиум ХХК-ийн шатахуун түгээх станц /Бүх салбар хамаарна/
  • Сод Монгол Групп-ийн шатахуун түгээх станц /Бүх салбар хамаарна/
  • Аянчин Аутфиттерс бүх салбар дэлгүүр /ayanchin.mn мөн хамаарна/

Наадмын урамшуулал 2026.07.09-2026.07.19-нийг дуустал ердөө 10 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байна.

Та буцаан олголт авахын тулд SocialPay аппликэйшн эсвэл loyalty.golomtbank.com вэбсайтын аль нэгээр “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг заавал хийсний дараа төлбөрөө төлөх шаардлагатай. Хэрвээ “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийгээгүй тохиолдолд таны буцаан олголт орохгүйг анхаарна уу.

Санамж:

  • SocialPay болон loyalty.golomtbank.com вэбсайтаар “Хөтөлбөрт элсэх” үйлдэл хийсэн байх.
  • Зөвхөн Голомт банкны кредит картаар худалдан авалт хийсэн байх.
  • Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш ажлын 3 хоногт багтан таны дансанд орно.

Харин та хараахан Голомт банкны кредит карт эзэмшигч биш бол зээлийн эрхтэй виртуал кредит картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч-Карт нэмэх” цэсээр онлайнаар захиалан ашиглаарай.

Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн кредит картын нөхцөл, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Урамшуулалтай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

Нэмж дурдахад, Голомт банкнаас Монгол орны 6 чиглэлд аялах байгаль, түүхийн дурсгалт газрууд, аялалд мартаж болохгүй зүйлс, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт болон Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх газруудын мэдээллийг багтаасан “Аяллын газрын зураг”-ийг шинэчлэн гаргалаа. Шинэчлэгдсэн газрын зургийн дижитал хувилбартай танилцахыг хүсвэл ЭНД дараарай.

Эрхэм харилцагч та бүхэн сайхан наадаарай!

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ