“ГОЛОМТ БАНК” ХК-ИЙН 2025 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ


Голомт банк 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна.

Голомт банкны 2025 оны 3-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад :

  • Банкны нийт актив 3.1 их наяд төгрөг буюу 24.8%-аар өсөж, 15.6 их наяд төгрөгт хүрлээ.
  • Нийт өөрийн хөрөнгө 254 тэрбум буюу 21%-аар өсөж, 1.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт зээлийн багцаа 10.4%-аар тэлж, 7.8 их наяд төгрөгт хүргэв. Зээлийн багцын тэнцвэртэй байдлыг хангаж ажилласнаар 55%-ийг байгууллагын зээл, 45%-ийг иргэдийн зээл бүрдүүлж байна. Чанаргүй зээлийн харьцаа 3.2%-д хүрэв.
  • Харилцагчийн эх үүсвэр 1.6 их наяд төгрөг буюу 21%-аар өсөж, 9.1 их наяд төгрөгт хүрлээ. Хөрөнгө оруулалтын багц 43.4%-аар өсөж, 1.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 251.3 тэрбум төгрөгт хүрч жилээр илэрхийлсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 24.1%-д хүрлээ.
  • Монголбанк болон Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Хөрөнгө оруулагчдадаа зориулан Голомт банкны удирдлагууд сүүлийн тайлант жилийн санхүүгийн үр дүн болон цаашдын төлөвийн талаар хэлэлцэх “Earnings call” болон асуулт, хариултын (Q&A) шууд дамжуулалтыг өөрсдийн сувгаар 2025 оны 10-р сарын 24-ний өдөр 16:00 цагт зохион байгуулна.

Тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарж, зочилно уу.

Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ