Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Дэмжиж буй үндсэн чиглэлүүд

    • “Өв соёлын голомт” төсөл

      Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүдийг хэрэгжүүлэх, урт хугацаанд дэмжихээр “Өв соёлын голомт” төслийг санаачлан 2022 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлсэн.

      Төслийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан археологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монголын түүх, шашин, соёлыг судлахад чухал нөлөө, томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм.

      2023 онд төслийн эхний ажлууд болох Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт “Ингэт толгойн хүн чулуу”-ны хөшөөний судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ.

    archeology
    • “Зүрх мартахгүй” төсөл

      Голомт банкны дэргэдэх “Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хойш дэмжин ажиллаж байна. Төслийн багийнхан 2022 онд Монгол, Киргизстан, Тува гурван улсын олон мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан, мэс засал хийж амьдрал бэлэглэсэн юм.

      Голомт банкны зүгээс тус төсөлд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна шаардлагатай бусад зүйлсээр дэмжин ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар нийт 18 мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд мэс заслыг амжилттай хийгээд байна.

      Төслийн багийнхан анх жилд 44 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан ч хамтын ажиллагааны үр дүнд санхүүгийн болон бусад асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдсэнээр нэг жилд хийх мэс заслын тоог 350-360 болгон нэмэгдүүлээд байна.

    5
    • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

      Боловсролыг дэмжигч Голомт банк 2023 онд 19 дэх жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шилдэг 100 оюутнаа тодрууллаа.

      Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын оюутнуудын дунд өргөн цар хүрээнд зохион зохион байгуулагддаг уг тэтгэлэгт хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй 650 гаруй оюутан материалаа ирүүлж, 4 үе шаттайгаар өрсөлдсөнөөс 100 оюутан шалгарсан юм.

      Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор тэтгэлгээс гадна мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, нийгэм рүү чиглэсэн ажлууд хийх, “G-Student” клубт гишүүнээр элсэх, банкны судлаач оюутны багт дадлага, цагийн ажил хийх, цаашлаад ажил, мэргэжлийн карьераа Голомт банкнаас эхлүүлэх зэрэг олон боломжийг бий болгодог.

      Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 онд анхлан санаачилж, жил бүр уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 гаруй их, дээд сургуулийн 1700 оюутанд хоёр тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

    8
    • Морин хуурын чуулга

      Голомт банкны хамт олон үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор эх орны онцгой өв соёлын гол төлөөлөл болох Монгол Улсын Морин хуурын чуулгын албан ёсны түнш, ерөнхий ивээн тэтгэгчээр 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

      Энэ хугацаанд Морин хуурын чуулгын зүгээс дотооддоо төдийгүй дэлхийн тайзнаа нэр хүндээ бататгаж, олон мянган хүний талархлыг хүлээсэн, чанартай уран бүтээлүүдийг эрхлэн гаргаснаас “Playing Love” болон “Novel Melody” зэрэг бүтээлүүд нь олон улсад танигдаад байна.

      Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хугацаанд гадаад болон дотооддоо үндэсний урлагийг сурталчлан таниулж, нийт 40 орчим томоохон тоглолт хийгээд байна.

    morin huur chuulga
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ