Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

  • Өв соёлын голомт

    Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүдийг хэрэгжүүлэх, урт хугацаанд дэмжихээр “Өв соёлын голомт” төслийг санаачлан 2022 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

    Голомт банк хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан археологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монголын түүх, шашин, соёлыг судлахад чухал нөлөө, томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм. Төслийн хүрээнд “Туулын Хар Түнэ Орд”, “Ингэт толгойн хүн чулуун хөшөө”, “Монголын эзэнт гүрний үеийн булш”, “Хархул хааны балгас” зэрэг археологийн олдворт газруудад малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Мөн “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд тус эрдэм шинжилгээний хуралд 50 орчим олон улсын эрдэмтэн судлаачид оролцож, археологийн судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцсэн. Түүнчлэн хэд хэдэн археологийн олдворт газарт малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнд нь Монголын түүх, шинжлэх ухааны ач холбогдол бүхий 3,000 гаруй олдворуудыг нээн илрүүллээ.

    Uv soylin golomt
  • Зүрх мартахгүй

    Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангаар дамжуулан 2020 онд “Зүрх мартахгүй” сайн үйлсийн төслийг дэмжихээр санамж бичиг байгуулснаас хойш санхүүгийн болон бусад дэмжлэгийг тууштай үзүүлэн, албан ёсны түншээр хамтран ажиллаж байна.

    Төслийн бүрэлдэхүүн одоогийн байдлаар Монгол Улсыг гурав бүтэн тойрч, 54,600 орчим хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, 1,580 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэжээ. “Зүрх мартахгүй” төслийнхөн зөвхөн Монгол Улсын иргэдээр хязгаарлагдахгүйгээр үзлэг эмчилгээг хийж, Тува-3, Киргизстан-30, Афганистан-3, Бутан-8 зэрэг улсын нэн туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд амьдрал бэлэглээд байна. Голомт банкнаас уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулан зохион байгуулдаг “Алтны форум” арга хэмжээний үеэр 999 сорьц бүхий 1 унц жинтэй алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, үүнээс олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлаж ирсэн уламжлалтай. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 35 хүүхдэд амьдрал бэлэглэжээ.

    1

    “Боломжийг бүгдэд” төсөл

    Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын тусгай олимпийн хороо болон Улаанбаатар Ротари клубтэй 2024 оноос хамтран ажиллаж байна. Тус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулдаг “Боломжийг бүгдэд” төслийн ээлжит арга хэмжээг 2024 онд хангайн бүсэд буюу Өвөрхангай аймагт, 2026 онд баруун бүсэд буюу Ховд аймагт тус тус хэрэгжүүлэхэд Голомт банк дэмжин ажиллалаа. Чуулган, спортын наадам хосолсон төслийн арга хэмжээгээр дамжуулан оюуны онцлогтой хүүхэд багачуудыг уралдаан тэмцээн зохион байгуулах замаар тэдний тэгш оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчийн үзлэгт хамруулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

    0N2A6130
  • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

    Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгосон байна.

    Тэтгэлэгт хөтөлбөрийн 20 дахь жилийн ойн босгон дээр тэтгэлгийн хэмжээг 2,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, тэтгэлэгт оюутан Голомт банканд урилгаар бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болсон. Мөн Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах зэрэг олон боломжийг хүртэж байна.

    5

    Үндэсний хиймэл оюуны аян

    Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг 2026 оноос дэмжин ажиллаж байна. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм.

    Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3,998 багш материалаа илгээснээс 500 багш шалгарч, 3 сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюунд суурилсан төслөө хөгжүүлж, үр дүнгээ хуваалцах юм. Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан энэ онд сум, орон нутгийн 10,000 гаруй сурагчид хиймэл оюуны мэдлэгийг түгээж, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд зорьж байна.

    22352F4E
  • Морин хуур найрал хөгжим

    Голомт банкны хамт олон үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор эх орны онцгой өв соёлын гол төлөөлөл болох Монгол Улсын “Морин хуур” найрал хөгжмийн албан ёсны түнш, ерөнхий ивээн тэтгэгчээр 15 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

    Энэ хугацаанд Морин хуур найрал хөгжмийн зүгээс дотооддоо төдийгүй дэлхийн тайзнаа нийт 40 гаруй томоохон тоглолт тавин нэр хүндээ бататгаж, олон мянган хүний талархлыг хүлээсэн, чанартай уран бүтээлүүдийг эрхлэн гаргаснаас “Playing Love” болон “Novel Melody” зэрэг бүтээлүүд нь олон улсад танигдаад байна.

    morin huur chuulga

    Түмэн эх чуулга

    Голомт банк мөн 2023 оноос эхлэн уламжлалт өв соёлын Түмэн эх чуулгыг дэмжиж, албан ёсны түншээр 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Түмэн эх чуулгын хувьд Монгол үндэстэн угсаатны ардын язгуур урлаг, өв соёл, үндэсний өвөрмөц урлагаа олон төрлийн бүтээлээр баяжуулан, олон улсын хэмжээнд байнга амьдруулдаг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл Франц, Швейцар, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Австри, Канад зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчлан тоглоод байна.

    2
  • Монголын Волейболын Холбоо НҮТББ

    Голомт банк Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Монголын Волейболын Холбоо НҮТББ-ын “Алтан түнш”-ээр хамтран ажиллах урт хугацааны гэрээг 2025 онд байгуулсан.

    Уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад зохион байгуулагдаж буй волейболын Үндэсний дээд лиг, Хөгжлийн лиг, Оюутны лиг, Хүүхдийн лиг болон бусад улсын, олон улсын чанартай бүх төрлийн тэмцээн, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн байдлаар зохион байгуулж, энэхүү спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

    Хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Голомт банкны энэхүү хамтын ажиллагааг эхлүүлсэн гол зорилго юм.

    DSC09940
  • Эрчим хүчний хэмнэлттэй дулааны насосны шийдэлд шилжүүлэх төсөл

    Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн.

    Төслийн хүрээнд жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг багасгах (95,000 орчим мод тарихтай тэнцэх) ач холбогдолтой юм.

    Contract

    “Бумбатын хөв цөөрөм” төсөл

    Монгол Улсын “Улсын элч” байгууллага болох Голомт банк Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх “Бумбатын хөв цөөрмийн төсөл” –д нэгдэж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар болон Престиж Инженеринг ХХК -тай хамтын ажиллагааг эхлүүлэн 2026 оны 2-р сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

    Монгол орны гадаргын усны нөөцийн 80 хувь нь нуураас бүрддэг боловч уур амьсгалын өөрчлөлт болон бохирдлын улмаас экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Иймд “Бумбатын хөв цөөрмийн төсөл” нь усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих замаар тогтвортой усны менежмент, экосистемийг хөгжүүлэхэд чиглэдэг бөгөөд Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрсний доройтлыг бууруулах, үерийн усны эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой.

    Төслийн хүрээнд СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол буюу Бумбат бүлгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулна.

    Zurag
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ