Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил гэж юу вэ?
Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх явдал юм.
Тогтвортой хөгжиж буйн илрэл
Эдийн засгийг хөгжүүлэхээс гадна байгалийн нөөцийг үр ашигтайгаар зарцуулж, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Тогтвортой хөгжлийн зорилго

Голомт банк 2019 оны есдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулан ажиллахаа тунхагласан билээ.

Мөн Голомт банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

Info-2
    • Голомт Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого”-ыг шинэчлэн баталлаа

      Голомт банк “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-ыг шинэчлэн “Тогтвортой Хөгжлийн Бодлого” болгон өргөжүүлж, баталлаа. Ингэхдээ банк зээлийн үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлахаас гадна банкны бусад бүхий л үйл ажиллагаанд НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ыг тусган байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг хэрэгжүүлэн ажиллах юм. Уг бодлогын хүрээнд банк нь өдөр тутмын үйл ажиллагаандаа эрчим хүч, ус, цаасны зарцуулалтыг бууруулах, хог хаягдлын менежментээ сайжруулан хогоо ангилж, дахин боловсруулах, салбар оффисууддаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай замын тоог нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллахыг эрхэмлэх зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан Тогтвортой Хөгжлийн тухай сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.

    • Голомт банкны зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний тухай

      Голомт банк нь 2015 онд Тогтвортой Санхүүжилтийн Бодлого батлан зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

      2019 онд банк нь зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага болон байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах зарчмуудыг шинэчлэн “Зээлийн Бодлого”-доо тусгасан бөгөөд дараах төрлийн бизнесийн зээлийн хүсэлтүүдэд байгаль орчин, нийгмийн (БОН) эрсдэлийн үнэлгээг заавал хийж байна. Үүнд:

      • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Зарчимд тусгасан анхаарах үйл ажиллагааны жагсаалтад багтсан бүх зээлийн хүсэлтүүд

      • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн зарчимд тусгасан БОН-ийн өндөр эрсдэл бүхий салбарт хамрагдах бизнесийн зээлийн хүсэлтүүд /Өндөр эрсдэлтэй салбарт: уул уурхай, эрчим хүч, барилга, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, химийн бодис ашигладаг, худалдаалдаг, боловсруулдаг үйлдвэр зэрэг багтана/

      • Бусад 50 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх валютаас дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бизнесийн зээлийн хүсэлтүүд

      Голомт Банк нь шинэчилсэн БОН-ийн үнэлгээндээ Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) БОН-ийн эрсдэлийн удирдлагын стандарт болон зээлдэгчийн эдийн засгийн салбарт харгалзах Монгол Улсын хууль, дүрэм, стандарт, нормыг тусган баримт бичиг дээр суурилсан үнэлгээний аргачлалыг боловсруулсан бөгөөд анхан шатны, ерөнхий, нарийвчилсан гэсэн 3 үе шаттайгаар үнэлгээг хийж байна. Ингэхдээ зээлдэгчийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөх байдлаар эрсдэлийн түвшинг БОН-д ээлтэйгээс эхлээд өндөр эрсдэлтэй хүртэлх 5 түвшинд ангилан банкны болон харилцагчийн БОН-ийн эрсдэлийг удирдаж байна.

    • IFC-ийн ногоон санхүүжилтийн чадавхи бэхжүүлэх зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжиж дууслаа

      2018 оны есдүгээр сараас 2019 оны зургадугаар сарын хооронд Голомт банк IFC-тай хамтран ногоон санхүүжилтийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны ажилтнууд бизнесийн ногоон боломжуудыг тодорхойлох, ногоон төслийн техник үнэлгээ болон эрсдэлийн анализ хийх, эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох зэрэг сургалтуудад хамрагдаж, ногоон санхүүжилтийн мэдлэг чадавхийг нэмэгдүүллээ. Түүнчлэн Голомт банк нь Монгол Улсын “Үндэсний зорилтот хувь нэмэр”-т тусгагдсан ногоон санхүүжилтийн эрэлт ихтэй салбаруудыг онцлон эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, тогтвортой ноолуур нэхмэлийн салбарын харилцагчдын төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, тэдгээрийг дэмжин ажиллаж байна.

      Ногоон санхүүжилтийн сургалтад хамрагдсан Голомт банкны ажилтнууд “Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг”-ийг байгуулж, БОН-ийн эрсдэлийн удирдлага, ногоон санхүүжилт, ил тод тайлагнал, банкны дотоод үйл ажиллагааг БОН-д ээлтэй байлгах зэрэг чиглэлээр санаачилга гарган Голомт банк хариуцлагатай тогтвортой банк болох зорилт тавин ажиллаж байна.

    • Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)

      Голомт банк нь ТоС Холбоо үүсгэн байгуулагдсан цагаас хойш үндсэн гишүүн нь байж, Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн 8 зарчмыг дэмжин сайн дураар хэрэгжүүлэн ажилладаг билээ. Түүнчлэн ТоС Холбооны ТУЗ-д Голомт банкны удирдлагаас сонгогдон Холбооны үйл ажиллагаа, засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Голомт банк нь ТоС Холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, сургалтуудад идэвхтэй оролцон банкны үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн чадавхийг бүрдүүлэн нэвтрүүлж байна.

    • НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилга (UNEP FI)

      Голомт банк 2019 оны есдүгээр сард НҮБ-ын “Байгаль орчны хөтөлбөр санхүүгийн санаачилга”-аас гаргасан “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор нэгдэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Парисын хэлэлцээрийн зорилтуудтай өөрийн үйл ажиллагааг уялдуулан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан ажиллахаа албан ёсоор баталсан билээ. Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-ийн банкны хороонд нэгдэж “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулах ажлын багт оролцон эдгээр зарчмуудыг үндэслэгч анхны 30 банкны нэг болсон юм. Одоогоор тус зарчмуудад дэлхийн нийт 197 банк нэгдээд байгаа бөгөөд эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, тайлагнах зэрэг төлөвлөгөөг боловсруулан хамтран ажиллаж байна. Голомт банкны хувьд 2020 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт” ажлын хэсэгт нэгдэн банкны зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, бууруулах зорилтыг хэрхэн тавих тухай судлан ажиллалаа. 2021 оноос эхлэн зарчмуудад нэгдсэн банкнууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу зарчмуудыг хэрэгжүүлэн тайлагнаж эхлэх юм.

    • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт (Collective Commitment to Climate Action)

      НҮБ-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-д нэгдсэн банкнууд дундаас сайн дурын 38 банк хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-ыг мөн адил 2019 оны есдүгээр сард байгуулсан юм. Голомт банк нь эдгээр 38 банкны нэг бөгөөд дэлхийн дулаарлыг 2 хэмд барих, net zero economy буюу цэвэр эдийн засагт шилжихэд банкны салбарыг төлөөлөн хувь нэмэр оруулах зэрэг амлалтыг хэрэгжүүлэхээр уг санаачилгад нэгдсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнуудын эхний нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайланг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр санхүүгийн санаачилгаас 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд олон нийтэд танилцуулсан бөгөөд энэхүү тайланд Голомт банкны зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шинэчилсэн системийг онцолж оруулсан юм.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ