Дижитал банк
Таны цагийг хэмнэх, санхүүгийн өдөр тутмын төлбөр тооцоог хялбараар шийдэх үйлчилгээ
Утасны дугаар, и-мэйл хаяг, facebook болон GPS байршил ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх боломжтой
Хувийн чат үүсгэн харилцах, чатлах явцдаа мөнгөн шилжүүлэг хийх боломжтой
Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад утасны дугаараар болон QR код уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой
Голомт банкны харилцагч болохын тулд заавал банкны салбар орох шаардлагагүй, онлайнаар бүртгүүлэх боломжтой
Таны SocialPay данс дээр ОУ-ын гүйлгээний эрхтэй виртуал карт автоматаар үүсэх ба тухайн картаар онлайн худалдан авалт хийх бүрэн боломжтой
App Store![]() |
Google Play![]() |
AppGallery![]() |
Үйлчилгээний хураамж | 0 төгрөг |
Гүйлгээний шимтгэл | 0 төгрөг |
Банк хоорондын гүйлгээний шимтгэл | 200 төгрөг |
Өдрийн гүйлгээний лимит | 5,000,000 төгрөг Хэрэв онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол 100,000 төгрөг |
1 удаа гүйлгээ хийх доод лимит | 100 төгрөг |
Гүйлгээний нууцлал | 4 оронтой нууц үг, хурууны хээ |
Ажиллах горим | 24/7 |
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Таны SocialPay үйлчилгээнд холбохоор бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг руу бид шалгах дугаар илгээх бөгөөд зөвхөн таны дугаарыг эзэмшиж, ашиглаж буй хүн л банкнаас ирүүлсэн нууц дугаарыг мэдэж, утасны дугаараа баталгаажуулах боломжтой тул гуравдагч этгээд таны мэдээллийг ашиглах боломжгүй юм.
Боломжгүй, гадны этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн, баталгаажуулж болно. Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
•Үгүй, таны данс руу орно. Учир нь SocialPay-д холбосон данс нь таны данстай холбогдсон. Хэрэв та аппликэйшнд бүртгэлтэй дугаараа ашиглахаа больсон бол тань руу илгээсэн гүйлгээ “хүлээгдэж буй” төлөвт байж байгаад 14 хоногийн дараа цуцлагдана. Харин таны хуучин дугаарыг өөр хүн аппликэйшнд бүртгүүлбэл таны данснаас холболт шууд сална. Иймээс утасны дугаараа сольсон тухай бүртээ аппликэйшн руугаа орж дугаараа шинэчилж байна уу.
Хэрэв та онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол болохгүй. Уг төрлийн харилцагч нь “Хязгаарлагдмал” буюу бэлэн зарлагын гүйлгээ хийх эрхгүй байдаг тул SocialPay үйлчилгээгээр шилжиж ирсэн мөнгийг зөвхөн аппликэйшнаар дамжуулан хүлээн авах боломжтой. Харин өмнө нь Голомт банкны харилцагч байсан бол үйлчилгээнд тохируулсан сошиал данснаасаа зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой
Шаардлагагүй. Утасны дугаар, и-мэйл хаяг сонгох хэсэгт шууд гараас тухайн дугаар, хаягийг бичиж оруулах боломжтой.
SocialPay үйлчилгээ нь зөвхөн сошиал сувгуудаар дамжуулан гүйлгээ хийдэг ба дансны дугаараар дамжуулан мөнгө шилжүүлэх боломжгүй. Танд интернэт банк болон Смарт банк үйлчилгээг санал болгож байна.
Интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээр SocialPay аппликэйшн руу нэвтэрнэ.
Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 1 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 1 өдөрт 1 сая ₮-өөр хэдэн ч удаа нэхэмжлэх илгээх боломжтой гэсэн үг.
Бүх төрлийн гүйлгээнд шилжүүлэгч болон хүлээн авагчид push notification, и-мэйл гэсэн 2 сувгаар мэдээлэл очно. Мөн нэмэлтээр шилжүүлэгч ямар суваг ашиглан гүйлгээ хийснээс хамааран тэр сувгаар нь хүлээн авагчид давхар мэдээлэл очно.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Сошиал сувгуудаар дамжуулан мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Хэрэв онлайнаар бүртгүүлсэн бол банкнаас гар утасны дугаараар ирүүлсэн нэвтрэх нэр, имэйлээр ирүүлсэн нэвтрэх нууц үгээр тус тус нэвтэрнэ.
Утасны дугаар, имэйл хаяг болон twitter, facebook ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх цоо шинэ үйлчилгээ.
Дээрх ханш нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд салбар, тооцооны төвүүд, интернэт банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон валют арилжааны хэлцэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75553434, 75751111 /1377, 1371/
И-мэйл: forex@golomtbank.com