Дижитал банк
Бүх төрлийн төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах илүү УХААЛАГ, илүү хурдан, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтаасан SocialPay 3.0 хувилбарыг танилцуулж байна.
Таны өдөр тутмын амьдралыг хялбарчлах технологийн дэвшилтэт шийдлүүдэд тулгуурласан SocialPay 3.0-ийн УХААЛАГ боломжуудаас онцлон дурдвал:
Бүх банкны карт холбох
Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
QPay ашиглан төлбөр төлөх
Дуу хоолойгоороо гүйлгээ хийх
Аппликэйшний өнгө өөрчлөх
ATM-с бэлэн мөнгө авах
Зээлийн эрхтэй виртуал карт идэвхжүүлэх
Visa, Master, UnionPay, American Express хамгийн олон төрлийн виртуал карт идэвхжүүлэх /Картын хураамж: 0₮/
Iwatch дээр SocialPay гүйлгээ хийх
“Лояалти” цэсээс Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдийн мэдээллийг авах
Mini app цэсээр бүх төрлийн хэрэглээний төлбөр болон онлайн худалдааны төлбөр төлөх
Umoney карт цэнэглэх
Umoney карт цэнэглэх
Зайнаас унших NFC технологи ашиглан гүйлгээ хийх
Монгол, Англи, Хятад хэлээс сонгон ашиглах
App Store![]() |
Google Play![]() |
AppGallery![]() |
Үйлчилгээний хураамж | 0 төгрөг |
Гүйлгээний шимтгэл | 0 төгрөг |
Банк хоорондын гүйлгээний шимтгэл | 200 төгрөг |
Өдрийн гүйлгээний лимит | 5,000,000 төгрөг Хэрэв онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол 100,000 төгрөг |
1 удаа гүйлгээ хийх доод лимит | 100 төгрөг |
Гүйлгээний нууцлал | 4 оронтой нууц үг, хурууны хээ |
Ажиллах горим | 24/7 |
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Таны SocialPay үйлчилгээнд холбохоор бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг руу бид шалгах дугаар илгээх бөгөөд зөвхөн таны дугаарыг эзэмшиж, ашиглаж буй хүн л банкнаас ирүүлсэн нууц дугаарыг мэдэж, утасны дугаараа баталгаажуулах боломжтой тул гуравдагч этгээд таны мэдээллийг ашиглах боломжгүй юм.
Боломжгүй, гадны этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн, баталгаажуулж болно. Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
•Үгүй, таны данс руу орно. Учир нь SocialPay-д холбосон данс нь таны данстай холбогдсон. Хэрэв та аппликэйшнд бүртгэлтэй дугаараа ашиглахаа больсон бол тань руу илгээсэн гүйлгээ “хүлээгдэж буй” төлөвт байж байгаад 14 хоногийн дараа цуцлагдана. Харин таны хуучин дугаарыг өөр хүн аппликэйшнд бүртгүүлбэл таны данснаас холболт шууд сална. Иймээс утасны дугаараа сольсон тухай бүртээ аппликэйшн руугаа орж дугаараа шинэчилж байна уу.
Хэрэв та онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол болохгүй. Уг төрлийн харилцагч нь “Хязгаарлагдмал” буюу бэлэн зарлагын гүйлгээ хийх эрхгүй байдаг тул SocialPay үйлчилгээгээр шилжиж ирсэн мөнгийг зөвхөн аппликэйшнаар дамжуулан хүлээн авах боломжтой. Харин өмнө нь Голомт банкны харилцагч байсан бол үйлчилгээнд тохируулсан сошиал данснаасаа зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой
Шаардлагагүй. Утасны дугаар, и-мэйл хаяг сонгох хэсэгт шууд гараас тухайн дугаар, хаягийг бичиж оруулах боломжтой.
SocialPay үйлчилгээ нь зөвхөн сошиал сувгуудаар дамжуулан гүйлгээ хийдэг ба дансны дугаараар дамжуулан мөнгө шилжүүлэх боломжгүй. Танд интернэт банк болон Смарт банк үйлчилгээг санал болгож байна.
Интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээр SocialPay аппликэйшн руу нэвтэрнэ.
Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 1 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 1 өдөрт 1 сая ₮-өөр хэдэн ч удаа нэхэмжлэх илгээх боломжтой гэсэн үг.
Бүх төрлийн гүйлгээнд шилжүүлэгч болон хүлээн авагчид push notification, и-мэйл гэсэн 2 сувгаар мэдээлэл очно. Мөн нэмэлтээр шилжүүлэгч ямар суваг ашиглан гүйлгээ хийснээс хамааран тэр сувгаар нь хүлээн авагчид давхар мэдээлэл очно.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Сошиал сувгуудаар дамжуулан мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Хэрэв онлайнаар бүртгүүлсэн бол банкнаас гар утасны дугаараар ирүүлсэн нэвтрэх нэр, имэйлээр ирүүлсэн нэвтрэх нууц үгээр тус тус нэвтэрнэ.
Утасны дугаар, имэйл хаяг болон twitter, facebook ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх цоо шинэ үйлчилгээ.
SocialPay аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Дээрх ханш нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд салбар, тооцооны төвүүд, интернэт банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон валют арилжааны хэлцэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75553434/
И-мэйл: dealers@golomtbank.com
Алтны ханш болон алтны арилжаатай холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75701000/
И-мэйл: goldtraders@golomtbank.com