
Хөдөлмөрийн зах зээлд ажил горилогчид зөвхөн цалин, албан тушаалыг бус тухайн байгууллагад хэрхэн хөгжиж, орчин ямар байхыг чухалчлан үзэх болсон. Үүнтэй зэрэгцэн ажил олгогчид ч чадварлаг хүмүүсийг хайхаас илүүтэй суралцах хүсэл, зөв хандлагатай хүнийг сонгон ажлын байран дээр сургахад анхаарч байна. “Хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэх ойлголт ч үүнийг илтгэж буй. Өөрөөр хэлбэл ажилд орсноор сурах үйл явц дуусах бус, шинэ ур чадвар эзэмших, туршлага хуримтлуулах, карьераа ахиулах боломж эхэлдэг. Энэ хэрээр ажилтан хөдөлмөрийн зах зээл дээрх үнэ цэнээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгууллагад ч тогтвортой чадварлаг хүний нөөц бүрдэх ач холбогдолтой.
Монгол байгууллагууд дунд ажилтны хөгжил, ажлын орчин, байгууллагын соёлд анхаарч буй амжилттай жишээ цөөнгүй бий. Тэдний нэг нь Голомт банк юм. Олон улсын “Great Place to Work” байгууллагаас гаргадаг “Ажиллахад таатай газар” -аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдөөд байна. Ажилтнуудын саналд тулгуурлан гаргадаг энэхүү үнэлгээгээр тус банкны “employee engagement” үзүүлэлт тогтвортой нэмэгджээ. Ажилтнуудаа урт хугацаанд, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад бодлогоор анхаардаг нь ийн үнэлэгдэхэд голлон нөлөөлдөг аж.

АЖИЛТНАА ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ
Банкны салбар бол хөдөлмөрийн зах зээлд шилдэг боловсон хүчнийг татаж, бүрдүүлж чаддаг салбаруудын нэг. Манай улсад 2026 оны байдлаар 20 мянга орчим ажилтан энэ салбарт ажиллаж байна. Эдгээрийн 14 хувь буюу 2,800 гаруй нь Голомт банкны банкирууд.
Хүний нөөцийн бодлогын нэг үзүүлэлт нь байгууллага дотроо ажилтнуудаа хэр хөгжүүлж, дараагийн шатны боломжийг нээж өгч байгаагаас харагдана. Голомт банк 2026 онд зарласан нийт ажлын байрны 60 хувийг дотоод шилжилтээрээ нөхсөн. Энэ нь сул орон тоог гаднаас шинэ хүн авч бүрдүүлэх биш ажиллаж буй хүмүүстээ дараагийн шатны албан тушаалд очих, өсөх боломжийг олгожээ гэсэн үг. Харин шинээр 410 гаруй ажилтан авсны 26 хувийг их, дээд сургуулийн шинэхэн төгсөгчдөөс сонгожээ.
Зургийг хажуу тийш гүйлгэн үзнэ үү.
АЖИЛТАН ГЭДЭГ ЗӨВХӨН АЖИЛЛАХ ҮҮРЭГ БИШ ЮМ
Хөдөлмөрийн насныхан жилд дунджаар 2,080 цагийг ажил дээрээ ажлын хамт олонтойгоо өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж буй ажлын орчин, хамт олон нь ажлын бүтээмжээр зогсохгүй карьер хөгжилд нь хамгийн ихээр нөлөөлдөг.
Тиймээс Голомт банкнаас ажилтан болон ажилтны гэр бүлд зориулсан бодлого гаргажээ. Үүнд, мэнд оршихуй (wellbeing) буюу бие, сэтгэл зүй, санхүүгийн эрүүл мэнд гэсэн гурван хэсгийг цогцоор дэмжих хөтөлбөрүүд багтдаг.
Сэтгэл зүйн эрүүл мэндийн хүрээнд ажилтнуудад сэтгэл зүйн боловсрол, мэдлэг олгох, өөрийн сэтгэл зүйн байдлаа ойлгож, шаардлагатай үед дэмжлэг авахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаардаг.
Биеийн эрүүл мэндийн хүрээнд эмчийн анхан шатны болон урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн аян, цус хандивлах аян, эрүүл мэндийн нэмэлт даатгал зэрэг дэмжлэг үзүүлдэг. Мөн спорт, явган аялал зэрэг идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих арга хэмжээнүүд зохион байгуулдаг.
Санхүүгийн эрүүл мэндийн хувьд ажилтнууддаа урт хугацааны хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах боломж олгодог. Тухайлбал, “ТУС хуримтлал хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан”-гаар дамжуулан ажилтнуудын хуримтлалын дүнтэй нь уялдуулан байгууллагаас урамшуулал дэмжлэг үзүүлэх замаар хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоог хэрэгжүүлж байна.
САЙН БАГ САЙН АЖИЛТНЫГ БИЙ БОЛГОДОГ
Шинэ ажилтнуудын хувьд ажлаа сурахын зэрэгцээ байгууллагын соёлд дасаж, багийнхантайгаа ойлголцох амаргүй үе бий. Энэ үед нь зориулж Голомт банк чиглүүлэх сургалт үе шаттайгаар хийдэг. Ингэснээр ажилтан ажилд орлоо гээд зогсолгүйгээр карьерийн хувьд дараагийн түвшинд яаж хүрэхээ ч төлөвлөх боломжтой юм.
Мэргэжлийн ур чадвараас гадна бусадтайгаа хамтран ажиллах, шинэ орчинд дасан зохицох, багаар асуудал шийдвэрлэх чадвар нь ажилтны карьерын хөгжилд чухал. Голомт банк сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан багийн хамтын ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг хоорондоо дасан зохицоход чиглэсэн ажлуудыг тогтмол явуулдаг. Ялангуяа шинээр ажилд орсон ажилтнуудад багтаа хурдан дасан зохицож, хамт олонтойгоо үр дүнтэй ажиллахад энэ нь чухал дэмжлэг болдог.
Зургийг хажуу тийш гүйлгэн үзнэ үү.
ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ АЖЛЫН ОРЧИН
Ажилтны сайн сайхан байдлыг зөвхөн ажлын байран дээрх нөхцөлөөр хэмжих боломжгүй. Ажилтны гэр бүл, хувийн амьдралын нөхцөл нь ажлын сэтгэл ханамж, тогтвортой ажиллахад нь мөн нөлөөлдөг. Тиймээс Голомт банк ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, гэр бүлдээ цаг зарцуулах боломжийг байнга дэмжсээр иржээ.
Тухайлбал, жирэмсэн ажилтнуудынхаа ажлын цагийг богиносгох, хүүхдээ хөхүүлэх болон асрах цагийг хуульд заасан журмын дагуу олгодог. Мөн хүүхдээ асарч буй эмэгтэй ажилтнуудад зориулсан “G Mommy” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхдээ асрах үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудыг хөгжлийн үйл ажиллагаа, сургалтад хамрагдах боломж бүрджээ.
Үүнээс гадна ажилтны гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих зорилготой “Good Vibes” хөтөлбөр бий. Ажилтанд төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгохоос гадна хүүхдийнх нь төрсөн өдөрт чөлөө олгох зэрэг гэр бүлд чиглэсэн дэмжлэгүүд үүнд багтдаг.
Ийнхүү ажилтныг зөвхөн байгууллагын орон тоог нөхөж буй хүн гэж бус, карьер, эрүүл мэнд, гэр бүл, санхүүгийн хэрэгцээ бүхий цогцоор нь харж, түүнд тохирсон орчин бүрдүүлэх нь өнөөгийн ажил олгогчдын нэг чухал чиглэл болж байна.
Дэлхийн жишиг Монголын банк