Голомт банк Google Pay-ийг Монгол Улсад нэвтрүүллээ


Голомт банк Google Pay-ийг Монгол Улсад нэвтрүүллээ

Голомт банк санхүүгийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийг түүчээлэн нэвтрүүлэгчийн хувьд Google компанитай хамтран Google Pay төлбөрийн хэрэгслийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, төлбөрийн шинэ шийдлийг харилцагчдадаа санал болгож байна. Ингэснээр Голомт банкны карт эзэмшигчид Android болон Wear OS төхөөрөмжөөр дэлхийн аль ч улс оронд NFC тэмдэглэгээ бүхий ПОС дээр, гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ.

Монгол Улсад 2.6 сая android хэрэглэгч байна.

Google Pay бол дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг, 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал төлбөрийн хэтэвч юм. Android үйлдлийн систем бүхий гар утас, төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаашаа ч аялж, зорчсон NFC тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газарт Google Pay-ийг ашиглан төлбөрөө хялбар, аюулгүй төлөх боломжтой.

Мөн онлайн худалдан авалт хийхдээ хурууны хээ эсвэл Face ID ашиглан төлбөрөө гүйцэтгэдэг тул бэлэн мөнгө эсвэл карт ашиглах шаардлагагүй, илүү аюулгүй, найдвартай шийдэл юм.

Google Pay-ийн давуу тал:

  • Карт, бэлэн мөнгө авч явах шаардлагагүй бөгөөд гар утсаа ойртуулаад л гүйлгээ хийнэ.
  • Токенжуулалтын систем нь таны картын мэдээллийг шифрлэж хамгаалдаг тул илүү найдвартай.
  • NFC технологи бүхий ПОС төхөөрөмжтэй л бол дэлхийн хаана ч ашиглах боломжтой.
  • Хэдэн сая цахим худалдааны вэбсайт, аппликэйшнд Google Pay ашиглан нэг товшилтоор л гүйлгээ хийнэ.
  • Бүх төлбөр тооцоогоо нэг хэтэвчээр удирдах хурдан, ухаалаг, дижитал шийдэл.

Хэрхэн Голомт банкны картаа Google Pay-д холбох вэ?

Голомт банкны бүх төрлийн Mastercard болон T брэндийн картыг SocialPay аппликэйшнээр дамжуулан Google Pay-д холбон ашиглах боломжтой.

  1. Google Wallet aппликэйшнийг Play Store-оос татна.
  2. Google хаягаараа нэвтэрнэ. /Байхгүй бол шинэ Google хаяг нээнэ/
  3. SocialPay аппликэйшнд нэвтрэнэ.
  4. Холбох Mastercard эсвэл T картаа сонгоно.
  5. “Add to Google Wallet” товчийг дарж, баталгаажуулна.

Ингээд л таны карт Google Pay ашиглахад бэлэн боллоо.

Голомт банкны картаа Google Wallet-д холбосон харилцагчдыг төлбөрийн болон төлбөрийн бус олон шинэ боломжууд, хөнгөлөлт урамшууллууд хүлээж байна.

Та хараахан Голомт банкны Mastercard болон Т картын эзэмшигч болж амжаагүй бол ЭНД дарж картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаарай.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ