“G-HR day 2025” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа


Голомт банк “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “SME Mentorship” болон “She Leads” хөтөлбөрт хамрагдаж буй харилцагч байгууллагуудын 80 гаруй удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан сайн туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах “G-HR day 2025” арга хэмжээг тасралтгүй гурав дахь жилдээ 10-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээгээр Хүний нөөцийн олон улсын чиг хандлага, Хүний нөөцийн бодлого, Дижиталчлал, Өгөгдөлд суурилсан сонгон шалгаруулалт, Тасралтгүй суралцах соёлыг бэхжүүлж буй туршлага, Хүний нөөцийн мэргэжилтнүүд бизнесийн түнш байх нь, Карьерийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага гэсэн өргөн цар хүрээг хамрах сэдвүүдээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Мөн энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр “Асуулт, хариулт”-ын хэсэг нэмж, арга хэмжээний хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан нь оролцогч нар тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй ярилцан туршлагаа хуваалцаж, зөвлөгөө авснаараа онцлогтой.

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж хөгжсөөр байна.

Нээлттэй банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ