ГОЛОМТ БАНК 21 ДЭХ ЖИЛДЭЭ ШИЛДЭГ 100 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО


Монгол Улсын хөгжлийн голомт болсон оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд 21 дэх жилдээ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа.

Оюутанд тавигдах шаардлага

  • 3, 4-р курст суралцаж буй оюутан байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
  • Хариуцлагатай, манлайлагч оюутан байх
  • Оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл харгалзахгүй

Бүрдүүлэх материал

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар

Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат

  1. Анкет бөглөх
  2. Сонгон шалгаруулалтад оролцох
  3. Тэтгэлгийн батламж гардуулах
  4. Голомт банкны “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт хамрагдах

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутанд 2,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна суралцах хугацаандаа Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу хагас болон бүтэн цагаар, мөн их, дээд сургуулиа төгсөөд  урилгаар ажиллах боломжоор хангах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал

  • Ажлын байрны урилга;
  • Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх;
  • Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах;
  • Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамрагдах;
  • Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээлэл авах

  • Цахим шуудан: hr@golomtbank.com
  • Холбогдох утас: 7575-1111 \1666, 1705\
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ