Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо


Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.

Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа.

Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм.

1-р байр: Ариг банк – Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл

2-р байр: Хаан банк – Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл

3-р байр: Голомт банк – Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл

Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулсан нийт оролцогч, банкирууддаа халуун баяр хүргэе.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ