Голомт банк “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа


Монгол Улсын татварын ерөнхий газраас  жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ удаа “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэж буй юм. Энэ өдрүүдэд улс орныхоо хөгжилд манлайлан, эдийн засгаа дэмжин хувь нэмрээ оруулдаг шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг тодруулан талархал илэрхийлж, татварын холбогдох хууль тогтоомжийг сурталчилдаг.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Өнгөрсөн онд  ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар 2021 онд улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар  төлөн  эдийн засагтаа  дэмжлэг үзүүлсэн байна.  Улмаар Татварын ерөнхий  газраас Голомт банкийг 2021 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, батламж гардуулж өглөө.

Бидэнд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ