CEO_2

Гүйцэтгэх захирлын захидал

Эрхэм хүндэт Хувьцаа эзэмшигчид ээ,

Голомт банк тогтвортой хөгжил, тууштай ахиц дэвшлээ хадгалж,тасралтгүй урагшилсаар ирсэнд миний бие чин сэтгэлээсээ бахархаж талархаж байна. 2025 онд Голомт банк үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон нь банкны түүхэн замналыг бататгасан онцгой ач холбогдолтой жил байлаа.

Хувьцаа эзэмшигч та бүхэндээ хандсан хоёр дахь удаагийн энэхүү захидлаараа банкны үйл ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, Монголын эдийн засаг, банкны салбар болон Голомт банкны хөгжилд нөлөөлж буй гол өөрчлөлтүүдийн талаар ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх амлалтаа үргэлжлүүлж байна.

Хөрөнгө оруулагчдын харилцаа

Та хөрөнгө оруулагчдад зориулсан цахим хуудсаар дараах мэдээ мэдээллүүдийг тогтмол авах боломжтой:

  • IR календариар хөрөнгө оруулагчдын арга хэмжээний хуваарь;
  • Жилийн болон улирлын санхүүгийн тайлангууд;
  • Хөрөнгө оруулагчдад чиглэсэн хэвлэлийн мэдээ;

Бид улирал бүр Earnings Call, Хөрөнгө оруулагчдын өдөрлөг, Удирдлагуудтай уулзалт хийх зэргээр тогтмол арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Мөн хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах тайлан, мэдээллийг нийтэлж байна:

  • Удирдлагын хэлэлцүүлэг, дүн шинжилгээ (MD&A);
  • Гүйцэтгэх захирлын захидал;
  • Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тайлан;
  • Засаглалын тайлагнал;

Хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээллийн сувгууд, тогтмол уулзалтуудаар дамжуулан бүх хөрөнгө оруулагчдад ижил, хүртээмжтэй мэдээлэл хүргэхийг зорьдог. Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал хөрөнгө оруулагчидтай харилцах багийн investor_relations@golomtbank.com имэйл хаягаар холбоо барина уу.

MAX_2565

26Q3 Earnings Call

  • Танилцуулгын тэмдэглэл

    Q3 2026 Earnings call

    2026 оны 10-р сарын 19 2.4 MB
    Харах/Татах
  • Танилцуулга

    Q3 2026 Earnings call

    2026 оны 10-р сарын 19 2.4 MB
    Харах/Татах
  • Хэвлэл мэдээ

    Q3 2026 Earnings call

    2026 оны 10-р сарын 19 2.4 MB
    Харах/Татах

Түгээмэл асуулт хариулт

  • Хувь хүн Голомт банкны хувьцааг хөрөнгийн бирж дээр хэрхэн худалдан авах эсвэл зарах вэ?

    Голомт банкны хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ээр дамжуулан худалдах эсвэл худалдан авахыг хүссэн хөрөнгө оруулагч нь эхлээд Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-д бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй брокерын компаниар дамжуулан үнэт цаасны данс нээх шаардлагатай. Мөн төлбөр тооцооны зориулалттай хамтран ажиллах банкны тусгай эскроу данс нээж, арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

  • Голомт банкны хувьцааг гадаад хөрөнгө оруулагчид эзэмшдэг эсэх болон гадаад хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавьдаг уу?

    Голомт банкны хувьцаа эзэмшил дараах бүтэцтэй гадаад болон дотоод хувьцаа эзэмшигчидтэй: Голомт Файнэншил Групп ХХК 77.20%, Swiss-Mo Investment AG 5.21%, Бодь Интернэшнл ХХК 3.42%, олон нийтэд нээлттэй хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ 11.6% байна.

  • Голомт банкны хувьцааны өнөөгийн ханшийг хэрхэн шалгах вэ?

    Голомт банкны хувьцааны өнөөгийн ханшийг МХБ-ийн TOP-20 Голомт банкны гарчиг хуудсаар шалгах боломжтой. Мөн брокерын арилжааны терминалаар дамжуулан ханшийн мэдээллийг хянах боломжтой.

  • Ногдол ашиг төлөлтийн хуваарь ямар байдаг вэ?

    Ногдол ашгийг Монголбанкны зөвшөөрөл болон Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын шийдвэрийн дараа олгоно. Компанийн тухай хуулийн 46.5 дах зүйлд заасны дагуу ТУЗ нь санхүүгийн жилийн эцсээс хойш 50 хоногийн дотор ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

    Голомт банк 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ногдол ашгийн төлбөрийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын бүртгэлийн огноогоор бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд хамаарна. Ногдол ашгийг Монголын ҮЦТХТ-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны нэрийн дансанд шилжүүлнэ. Хуулийн дагуу суутгалын татварыг хасаж тооцон ҮЦТХТ нь холбогдох банкны дансанд 3 ажлын өдрийн дотор мөнгийг шилжүүлнэ.

  • Бүртгэлийн өдөр гэж юу вэ?

    Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын оролцогчдыг тодорхойлох зорилгоор хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүрдүүлэх өдөр ба Компанийн тухай хуулийн 64.1 дах зүйлд заасанчлан уг жагсаалтыг компанийн үнэт цаасны бүртгэл хөтлөх эрх бүхий этгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоосон бүртгэлийн огнооны дагуу гаргаж, хурлыг зарласан этгээдэд хүргүүлэх ёстой.

  • Голомт банкны Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал хэзээ зохион байгуулагддаг болон түүнд хэрхэн оролцох вэ?

    Голомт банкны хамгийн сүүлд болсон Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 09:00 цагт Улаанбаатар хотын Shangri-La зочид буудалд онлайн, танхим хосолсон байдлаар зохион байгуулагдав.

    Компанийн тухай хуулийн дагуу, олон нийтийн компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хуралыг санхүүгийн жилийн эцсээс хойш 4 сарын дотор заавал зохион байгуулах ёстой тул банк жилийн дөрөвдүгээр сарын сүүлчээс өмнө хурлаа хийх хуультай үүрэгтэй байдаг.

  • Голомт банкны зээлжих зэрэглэл ямар вэ?

    Голомт банкны зээлийн үнэлгээг олон улсын дараах агентлагууд тогтоосон:

    Fitch Ratings: B+ урт хугацааны үнэлгээ, тогтвортой төлөв (2025 оны 9-р сард баталгаажсан),

    S&P Global Ratings: B+ үнэлгээ, тогтвортой төлөв (2024 оны 10-р сард дээшлүүлсэн),

    Moody’s: B2 үнэлгээ, тогтвортой төлөв (2024 оны 11-р сард дээшлүүлсэн).

  • Голомт банкны хөрөнгө оруулагчидтай харилцах хэлтэстэй онлайн уулзалт хийх цаг хэрхэн товлох вэ?

    Хувьцаа эзэмшигчид болон шинжээчид Голомт банкны Хөрөнгө оруулагчтай харилцах хэлтэстэй онлайн уулзалт хийхийг хүсвэл, investornews@golomtbank.com хаягаар имэйл илгээх эсвэл 75751111 /1376/ дотуур дугаарт холбогдох боломжтой.

    Хөрөнгө оруулагчтай харилцах хэлтэс нь тогтмол ганцаарчилсан уулзалтууд (one-on-one meetings) зохион байгуулдаг бөгөөд хүсэлтийг дээрх сувгуудаар албан ёсоор хүлээн авдаг.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ