ГОЛОМТ БАНК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ


Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 6-ны өдөр болж, саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 88.65 хувийн ирцтэйгээр хуралд оролцсон бөгөөд компанитай холбоотой тодорхой шийдвэрүүдийг танилцуулсан. Ногдол ашиг хуваарилах тухайд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 2-р сарын 13-ний өдрийн ээлжит бус хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 80 төгрөг, нийт 64.7 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн юм.

Иймд Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2026 оны 4-р сарын 27-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна. Голомт банкны хувьцаа эзэмшигчид өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкин дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авна.

Голомт банкны нийт хувьцааны тоо 2026 оны 3-р сарын 16-ны байдлаар 808,657,306 байгаа бөгөөд нийт хувьцаа эзэмшигч 21,727 хуулийн этгээд, хувь хүн байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ