Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм.
Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой.
Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ.
Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой.
Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна. Та Nature виртуал картыг сонгон өөрийн санхүүгийн хэрэглээгээ шийдвэрлэхийн зэрэгцээ Монгол орны байгалийн өвийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулаарай.
Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.
Дижитал хэрэглээ – Байгальд ээлтэй сонголт
