Монгол Улс “Цэнхэр бонд гаргах удирдамж” баталж, усны тогтвортой менежментийг дэмжих шинэ боломжийг нээлээ


Монгол Улс “Цэнхэр бонд гаргах удирдамж” баталж, усны тогтвортой менежментийг дэмжих шинэ боломжийг нээлээ

Монгол Улс усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулан танилцууллаа. Энэхүү удирдамж нь усны нөөцийн менежмент, усан хангамж, усны бохирдлыг бууруулах, цэнгэг усны экосистемийг хамгаалах чиглэлд санхүүжилт татах үндэс суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Ус нь эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайхан, байгаль орчны тогтвортой байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий үнэт нөөц юм. Манай орны усны хэрэглээний дийлэнх хэсгийг газрын доорх ус хангадаг ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол, бохирдол болон усны экосистемийн доройтол зэрэг сорилтууд улам нэмэгдсээр байгаа нь энэ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байгааг илтгэж байна. Мөн дэлхий дахинаа далайд гарцгүй 44 улс байдаг ч тэдгээрийн нөхцөл, хэрэгцээ, онцлогт тохирсон Цэнхэр бонд гаргах удирдамж бүрэн хөгжөөгүй хэвээр байгаа юм. Иймд Монгол Улс өөрийн усны нөөцийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Цэнхэр бонд гаргах удирдамжийг боловсруулсан нь олон улсын хэмжээнд жишиг болохуйц цоо шинэ санаачилга боллоо.

Цэнхэр бонд гаргах удирдамжийг Санхүүгийн зохицуулах хороо, Голомт банк, Тогтвортой санхүүгийн холбоо хамтран ОУСК-ийн техникийн тусламжтайгаар боловсруулан баталсан бөгөөд усны нөөцөөс шууд хамааралтай эдийн засгийн салбаруудад тулгамдаж буй усны хомсдолын эрсдэлийг бууруулах, тогтвортой усны нөөцийн менежментийг бэхжүүлэхээр зорьж байна.

                 Монголд цэнхэр санхүүжилтийн талаарх ойлголт бага байгаа хэдий ч зах зээл, боломж нь нээлттэй байна. ОУСК-ийн дэмжлэгтэйгээр 160 сая ам.долларын санхүүжилт татаж, 3 шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь үүний бодит жишээ юм. Цэнхэр санхүүжилт нь зөвхөн далайд гарцтай орнуудын асуудал биш, Монгол орны усны нөөц, нуур, гол мөрөн, цөлжилттэй шууд холбоотой. Үүний хүрээнд Голомт банк түүчээлэн Санхүүгийн зохицуулах хороо, ТоС Холбоотой хамтран ОУСК-ийн техникийн туслалцаатай Цэнхэр бонд гаргах удирдамжийг боловсрууллаа. Зах зээл нь бэлэн, бид ч бэлэн байна. Харин одоо харилцагчдаа бэлтгэж, бодит төслүүдийг санхүүжүүлэх нь нэн чухал.

хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцлон тэмдэглэсэн юм.

Цаашид энэхүү удирдамж нь санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд болон бусад оролцогч талуудад цэнхэр эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, үнэлэх, санхүүжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх юм. Мөн усны тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалал, цэнгэг усны экосистемийн нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Монгол Улсын цэнхэр санхүүжилтийн зах зээлийг олон улсын шилдэг туршлага, стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ