“Digithon 2026” уралдааныг амжилттай зохион байгууллаа


Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ удаа банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, борлуулах замаар шинэлэг санаа, шийдлийг нээн илрүүлэх зорилготой “Digithon 2026” уралдааныг 5-р сарын 21-нээс 6-р сарын 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

16-25 насныхны дунд зохион байгуулсан уг уралдаанд оролцогчид багийн төрлөөр өрсөлдсөн.  Гурван үе шаттай үргэлжилсэн уралдааны үеэр багууд SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд нийт 1,129 харилцагч шинээр бүртгүүлж, амжилттай үр дүн гаргасан. Харин сүүлийн шатанд зургаан баг бүтээлч байдал, багаар ажиллах чадвар, шинэлэг шийдлүүдээ танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Шагналт байр эзэлсэн баг:

  • 1-р байр – “Sparkling” Impact баг (МУИС)
  • 2-р байр – “Sync” баг (СЭЗИС)
  • 3-р байр – “Neo Нээлт” баг (Шинэ Монгол Харүмафүжи сургууль)

Тусгай шагнал хүртсэн оролцогч:

  • Голомт банканд ажиллах урилга – Ш.Анар (СЭЗИС)
  • Голомт банкны шилдэг оюутны тэтгэлэг – Ү.Анударь (МУИС)
  • Голомт банканд цалинтай дадлага хийх эрх – Б.Уянгатөгөлдөр (Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн төгсөгч)

Инновацлаг соёлыг дэмждэг уг уралдааныг Голомт банк 4 дэх жилдээ зохион байгуулаад байна.  Санал санаачилга, хичээл зүтгэлээ зориулсан нийт оролцогч хүүхэд, залуустаа талархал илэрхийлье!

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ