Олон улсын үнэлгээний тэргүүлэгч агентлагуудын нэг Moody’s Ratings байгууллагаас “Монгол Улсын банкны салбар ба Засгийн газрын төлөв байдлын тойм” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-нд зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэрх панел хэлэлцүүлэгт Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон санхүүгийн салбарын төлөөлөгчид зочноор оролцож, Монгол Улсын банкны салбарын төлөв байдал, эдийн засгийн орчны өөрчлөлт сэдвийн хүрээнд байр суурь, санал бодлоо хуваалцсан юм. Голомт банкны хувьд байгууллага болон жижиг, дунд бизнесийн сегментэд хэрэгжүүлж буй зээлийн бодлого, зээлийн багцын чанар, мөн банкны салбарт дижитал шилжилт хэрхэн эрчимжиж, салбар төвтэй уламжлалт үйлчилгээнээс дижиталд суурилсан сувгуудад шилжиж байгаа талаар, мөн олон улсын хөрөнгийн зах зээлийн ач холбогдол, бондоор дамжуулан урт хугацааны өртөг багатай санхүүжилтийг татах нь банкны салбарт төдийгүй Монголын санхүүгийн салбарын үзүүлэлтэд хэрхэн эергээр нөлөөлж байгаа талаар Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцоллоо. Тус чуулга уулзалт нь шинэ боломжууд, тулгамдаад буй сорилтуудын талаар нээлттэй, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлэн Монголын санхүүгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөсөн юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Moody’s Ratings байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2” байсныг “B1” буюу “тогтвортой” төлөвтэй хэмээн зарласан. Монгол Улсын төсвийн удирдлага, эдийн засгийн тогтвортой байдал, институтийн үр ашигт байдал тасралтгүй сайжирч байгаа нь банкны үйл ажиллагаа явуулж буй орчны үзүүлэлтэд эергээр нөлөөлөн тус агентлагаас мөн Голомт банкны зээлжих зэрэглэлийг өсгөж “B1” болгон нэмэгдүүлсэн билээ.
Дэлхийн жишиг Монголын банк
