АНУ-ын тэргүүлэх The Bank of New York Mellon (BNY) банкнаас Голомт банканд “Straight-Through-Processing” (STP) шагналыг хүртээлээ. Ингэхдээ 2024 онд Голомт банкийг зах зээлд хийж гүйцэтгэсэн гадаад гүйлгээний автоматжуулалт, олон улсын стандартад нийцсэн SWIFT гүйлгээ боловсруулсныг ийнхүү үнэлжээ.
Тодруулбал, гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаанд гар боловсруулалтыг хамгийн бага түвшинд байлгаж, шилдэг амжилт үзүүлсэн банкнуудад STP шагналыг олгодог. STP гүйлгээ нь төлбөрийг автоматжуулж, механик алдаа болон боловсруулалтын хугацаа, үйл ажиллагааны зардлыг бууруулсан байдлаар үр ашгийг нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Иймээс энэхүү шагнал нь Голомт банкны гадаад төлбөр тооцооны технологийн дэд бүтэц, туршлагатай боловсон хүчин, найдвартай сувгуудаар дамжуулан иргэд болон байгууллагын харилцагчдад дэлхийн жишиг үйлчилгээ үзүүлж буйг бататгаж, үнэлж буйн илэрхийлэл билээ.
Голомт банк 2025 оны эхний хагас жилд Монгол Улсаас гадаад руу илгээсэн нийт гүйлгээний 35 гаруй хувийг дангаараа хийж гүйцэтгэсэн. Ази, Америк, Ойрх дорнод, Европ, Их Британи зэрэг 28 олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран 15 валютын төрлөөр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, олон улсын стандартад нийцсэн харилцагчийн туршлагыг бий болгон ажиллаж байна.
Энэхүү амжилт нь Голомт банкны дижитал шилжилт, олон улсын жишигт нийцүүлсэн үйлчилгээний хүрээнд хийж буй стратегийн чиглэлийг дараагийн түвшинд хүргэж буйн илрэл болж байна.
Дэлхийн жишиг Монголын банк