Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны картаар худалдан авалт хийгээд 10% буцаан олголт аваарай


Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны картаар худалдан авалт хийгээд 10% буцаан олголт аваарай

Голомт банк төлбөрийн картаа төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, Universe карт бүрийн онцлогт тохирсон хөнгөлөлт, урамшууллаар тасралтгүй бэлэг барьж буй. Харин энэ удаа олон улсын эрхтэй кредит карт болон шинээр захиалсан дебит картаараа олон улсын худалдааны вэбсайтуудад төлбөрөө төлөөд буцаан олголт авах боломжтой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ.

Хэрэв та Голомт банкны Visa, Mastercard, American Express, UnionPay брэндийн кредит картын эзэмшигч бол доор дурдсан вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж, төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан аваарай.

Урамшуулал үйлчлэх вэбсайтууд:

Урамшууллын үргэлжлэх хугацаа: 2025.11.11-2025.12.31

Санамж:

  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ кредит карт – 100,000₮, 2025.11.11-ээс хойш шинээр захиалсан дебит карт – 50,000₮ байна.
  • Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дотор таны дансанд орно.
  • Хөтөлбөрт элсэх товч дарж элссэн харилцагчид хамрагдах боломжтой.

Нэмж дурдахад шинээр захиалсан дебит картаараа дээрх вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийгээд энэхүү урамшуулалд хамрагдах боломжтой тул хараахан карт захиалж амжаагүй хүмүүс ЭНД дарж, картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

Та өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ урамшууллын хугацаа дуусахаас өмнө амжиж захиалаарай.

Хөнгөлөлт, урамшуулал болон картын нөхцөл, шалгууртай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлаарай.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ