Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар дөрвөн жил дараалан батламжлагдлаа


Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар дөрөв дэх жилдээ батламжлагдлаа. Ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, шударга байдал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг Голомт банк анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан түүхтэй. 2023, 2024 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад гурван жил дараалан баталгаажуулсан бол 2025 онд дахин батламжлагдсанаар жил бүр соёлын индексийн үр дүнгээ тогтмол өсгөж буй Монгол Улсын анхны байгууллага болж байна.

“Ажиллахад таатай газар” батламжийн тухай

Энэхүү батламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place to Work Institute”-ээс жилд нэг удаа олгодог. Тус байгууллага сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг үнэлж, баталгаажуулдаг. Тодруулбал, ажилтнуудаас таван тулгуур үзүүлэлтээр өндөр нууцлалтай хөндлөнгийн судалгаа авч, байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргасны үндсэн дээр батламж олгодог бөгөөд судалгааны үр дүн нь цаашлаад байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар чухал алхмуудыг тодорхойлоход ач холбогдолтой юм.

“Ажиллахад таатай газар” батламжийг дэлхийд тэргүүлэгч байгууллагууд болох Bank of America, Mastercard, EY, CISCO, Deloitte, American Express, DHL зэрэг байгууллага авсан бөгөөд Голомт банк олон улсад ийнхүү дөрвөн жил дараалан батламжлагдсанаар дэлхийн жишиг байгууллагуудтай дотоод соёлоороо эн зэрэгцэхүйц гэдгийн илэрхийлэл болж байна.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ