Голомт банк “Internship 2k25” хөтөлбөрөө 21 дэх жилдээ хэрэгжүүллээ


Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Internship” буюу Судлаач оюутны хөтөлбөрийг 21 дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрт банк, санхүү, IT, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг 2, 3-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 21 оюутныг хамруулсан юм.

Оюутнууд маань Голомт банканд зуны 3 сарын турш цалинтай дадлага хийхээс гадна өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр бодит ажил болон төслүүд дээр ажиллаж, ментороос чиглүүлэг авч, ажлын байран дээр сурч хөгжих боломжоор хангагдсан. Мөн банкнаас зохион байгуулж буй бусад арга хэмжээнд амжилттай оролцож, хөтөлбөрийн хүрээнд батламжаа гардан авлаа.

Хөтөлбөрийн зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Энэхүү хөтөлбөр нь оюутан, залууст зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд Голомт банк оюутан, сурагчдад зориулан зохион байгуулдаг онцлох хөтөлбөрүүдийн нэг юм.

Банкнаас хэрэгжүүлдэг бусад хөтөлбөрийн талаар дараах холбоосоор мэдээлэл авна уу.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ