Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үйлчилгээ

Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үйлчилгээ

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг үндсэн үйл ажиллагаандаа шаардлагатай зээлийн санхүүжилтийг банкнаас авахад ЗБДС-с батлан даалт гаргуулах үйлчилгээ юм.
  • Зээлийн хэмжээ 2,000,000,000.0 хүртэл төгрөг
    Зээлийн зориулалт Эргэлтийн хөрөнгө
    Хөрөнгө оруулалт
    Зээлийн хугацаа Хөрөнгө оруулалтын зээл – 60 сар хүртэл
    Эргэлтийн хөрөнгийн зээл – 36 сар хүртэл
    Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа Хөрөнгө оруулалтын зээл – 6 сар хүртэл
    Эргэлтийн хөрөнгийн зээл – 3 сар хүртэл
    Зээлийн хүү /жилээр/ 10.27-12.34% (Батлан даалтын хэмжээнээс шалтгаална)
    Зээлийн шимтгэл 1.0%
    ЗБДС-ийн батлан даалтын хэмжээ Зээлийн дүнгийн 30-60%(1,200,000,000 хүртэл төгрөг)
    ЗБДС-ийн батлан даалтын хураамж 50,000 төгрөг (Нэг удаа)
    ЗБДС-ийн батлан даалтын шимтгэл 1.0% (Батлан даалтын үлдэгдэл дүнгээс жил бүр)
    • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх;
    • Зээлдэгч, түүнтэй холбоотой этгээд нь сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх /үүнд татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 10 сая төгрөгөөс доош дүн бүхий хэрэглээний зээл, төлбөр хамаарахгүй/;
    • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх;
    • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх;
    • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (тодорхойлолт);
    • Өмнө авсан батлан даалттай зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон зөрчил гаргаагүй байх /тухайн зээл төлөгдөж дууссанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол хамаарахгүй;
    • Банкны “Бизнесийн зээлийн журмын нийтлэг шалгуур”-г хангасан байх
    • Зээлдэгчийн батлан даалт гаргуулах тухай хүсэлт /ЗБДС-с батлагдсан маягтын дагуу, аж ахуйн нэгж /ААН/-ийн тухайд ААН-ийн маягт болон удирдах албан тушаалтан нь иргэний маягтыг давхар бөглөнө/;
    • Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /ААН-ийн хувьд удирдах албан тушаалтны иргэний үнэмлэхийн хуулбар/;
    • Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт; /ААН-ийн хувьд оршин байгаа газрын тодорхойлолт/
    • Засгийн газрын болон банкны бус бусад эх үүсвэрээр олгогдох зээлийн хувьд тухайн төсөл хэрэгжүүлэгчээс дэмжигдсэн бичиг, төслийн хамт /Төсөл хэрэгжүүлэгчээс төсөл дэмжсэн тухай бичиг өгдөггүй тохиолдолд зөвхөн төсөл эсвэл бизнес төлөвлөгөө нь байна./
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн тодорхойлолт;
    • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, зураг, банкны эрсдэл тооцсон барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт;
    • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл /байгаа бол/;
    • Зээл эргэн төлөгдөх үр ашгийн тооцоо /байгаа бол/;
    • Батлан даалтын үйлчилгээний хураамж төлсөн баримт;
    • Орлого, зардлыг нотлох баримтууд /харилцах дансны хуулга (сүүлийн 2 жилээр), кассын дэвтэр, хар дэвтрийн хуулбар, зээлийн ажилтны боловсруулж, баталгаажуулсан борлуулалтын орлого, зардлын түүвэр/;
    • Зээлийн дансны хуулга (үлдэгдэлтэй зээлийн хувьд зээл, барьцааны гэрээ), бараа, материалын үлдэгдэл, өглөг, авлагыг баталгаажуулсан баримт;
    • Бизнесийн үйл ажиллагааны зураг;
    • Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;
    • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
    • Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайланг тус тус нэмж ирүүлнэ;
    • ЗБДС-с шаардсан бусад баримт бичиг
  • Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үйлчилгээ
    Бизнесийн зээлийн анкет
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ